МУЗН-ийн КОВИД-19 цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний үнэлгээ

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН) нь эрүүл мэндийн салбарыг дэмжих, эмзэг бүлгийн иргэдэд туслах зорилгоор үндэсний хэмжээнд COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, Улсын Онцгой Комисс, болон бусад сүлжээ байгууллагуудын гишүүний хувиар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

IRIM судалгааны хүрээлэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны захиалгаар (IFRC) МУЗН-ийн COVID-19 цар тахлын эсрэг авсан арга хэмжээнд үнэлгээ хийсэн. Уг үнэлгээ нь 2020 оны 2 сараас 2022 оны 1 сарын хооронд МУЗН-ээс цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний явц, үр дүн, ололт амжилтыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх цар тахлын дараах нөхөн сэргээх хөтөлбөрийн (post-pandemic recovery) үйл ажиллагааны санал, зөвлөмж боловсруулах зорилготой.

Үнэлгээний баг чанарын болон тоон судалгааны арга хослуулан мэдээлэл цуглуулалт зохион байгуулсан. Нийт 390 үр шим хүртэгч, 80 сайн дурын идэвхтэн тоон судалгаанд хамрагдсан бол голлох оролцогч талуудын төлөөлөл 23 хүнээс ганцаарчилсан ярилцлага авсан. Мөн үр шим хүртэгч, сайн дурын идэвхтэн, үр шим хүртээгүй иргэдийг хамруулж 5 удаагийн фокус бүлгийн ярилцлага зохион байгуулав.

Тайлан: Review of Mongolian Red Cross Society COVID-19 Response - Mongolia | ReliefWeb

Уг үнэлгээ нь 2020 оны 2 сараас 2022 оны 1 сарын хооронд МУЗН-ээс цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний явц, үр дүн, ололт амжилтыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх цар тахлын дараах нөхөн сэргээх хөтөлбөрийн (post-pandemic recovery) үйл ажиллагааны санал, зөвлөмж боловсруулах зорилготой.