“УЛС ОРНЫГ ДЭМЖИХ 5 ДАХЬ ХӨТӨЛБӨР”-ИЙН СУУРЬ СУДАЛГАА
a:11:{s:10:"start_date";s:7:"2011-09";s:8:"end_date";s:7:"2011-12";s:6:"client";s:36:"НҮБ-ийн Хүн амын сан";s:5:"aimag";a:4:{i:151;s:22:"Улаанбаатар";i:153;s:20:"Баянхонгор";i:156;s:19:"Говь-Алтай";i:162;s:12:"Завхан";}s:4:"desc";s:4410:"

НҮБХАС нь Монголд 1992 онд байгууллагдсан цагаас хойш 5 жилийн хугацаатайгаар “Улс орныг дэмжих хөтөлбөр”-ийг Монгол улсын засгийн газраар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ удаад 2012-2016 оны хооронд хэрэгжих 5 дахь хөтөлбөрийнхөө хүрээнд Хүн ам ба хөгжил, НҮЭМ ба эрх, залуучууд, Жендерийн тэгш байдал гэсэн чиглэлийн дагуу ажиллахаар төлөвлөж байна. Дээрх чиглэлүүдийн хүрээнд манай байгууллага өнгөрсөн оны 9-12 сард Улаанбаатар хот, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгуудад “Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөр”-ийн суурь судалгааг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны үндсэн зорилго нь “Хүн ам ба хөгжил”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон залуучууд”, “Жендерийн тэгш байдал” гэсэн гурван хүрээнд хөтөлбөр эхлэхийн өмнөх нөхцөл байдлыг тодорхойлж хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай санал зөвлөмжийг тодорхойлоход оршино. Төслийн удирдагчаар Ч.Тамир ажилласан бөгөөд ахлах судлаачаар М.Ариунтунгалаг, Э.Онон, Ц.Болд нар, төслийн зохицуулагчаар Т.Эрхэмбаяр, судлаачаар Ц.Батсугар, Б.Түвшинзаяа нар ажилласан болно. Энэхүү төсөлд зөвлөхөөр О.Баяр, Т.Амгалан, С.Рэгзэн нар ажилласан байна.

Хийсэн ажлууд

Хүн ам ба хөгжил хэсгийн хүрээнд бид төрийн захиргааны 6 төв байгууллагын 19 албан хаагч, мөн нутгийн удирдлагын 11 байгууллагын 20 албан хаагчаас тус тус ярилцлагын аргаар мэдээлэл бүрдүүлж, 14 байгууллагын 52 бодлогын баримт бичигт агуулгын шинжилгээ хийсэн юм.

НҮЭМ-ийн талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгааг НҮБХАС-ын 5 дахь хөтөлбөрийн ХШҮХ-ий хүрээнд  тодорхойлогдсон 2 шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэсэн.  Энэхүү шалгуур үзүүлэлтийг тодорхойлохоор  зорилтот хот, аймгийн хэмжээнд 10-24 насны 800 өсвөр үеийнхэн болон залуучууд, 24 иргэний нийгмийн байгууллага  судалгаанд оролцсон болно.

Жендэрийн тэгш байдал хэсгийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч 2 агентлаг, 4 яам , нутгийн удирдлагын 4 байгууллага, 1 ТББ-ын 53 албан хаагч, мэргэжилтнүүд судалгаанд оролцлоо. Мөн байгуулагуудын урт, дунд болон богино хугацааны 20 бодлогын баримт бичиг, төсвийн төлөвлөгөөнд агуулгын шинжилгээ хийсэн болно.

Гарсан үр дүн/бүтээгдэхүүн гэсэн агуулгыг найруулан бичих

Судалгааны үр дүнд тухайлсан гурван сэдвийг хамарсан нөхцөл байдлыг үнэлсэн үнэлгээний үр дүнгүүд гарсан бөгөөд тайлан нь тухайн байгууллагын дотоод хэрэгцээнд зориулагдан хэвлэгдсэн болно.  

 

";s:6:"images";s:0:"";s:5:"image";s:0:"";s:9:"operation";a:1:{i:49;s:16:"Судалгаа";}s:10:"short_desc";s:1016:"НҮБХАС нь Монголд 1992 онд байгууллагдсан цагаас хойш 5 жилийн хугацаатайгаар “Улс орныг дэмжих хөтөлбөр”-ийг Монгол улсын засгийн газраар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ удаад 2012-2016 оны хооронд хэрэгжих 5 дахь хөтөлбөрийнхөө хүрээнд Хүн ам ба хөгжил, НҮЭМ ба эрх, залуучууд, Жендерийн тэгш байдал гэсэн чиглэлийн дагуу ажиллахаар төлөвлөж байна. Дээрх чиглэлүүдийн хүрээнд манай байгууллага өнгөрсөн оны 9-12 сард Улаанбаатар хот, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгуудад “Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөр”-ийн суурь судалгааг хийж гүйцэтгэлээ.";s:5:"files";s:0:"";s:10:"department";a:1:{i:1017;s:17:"Засаглал ";}}