ООТА-4 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
a:11:{s:10:"start_date";s:7:"2012-04";s:8:"end_date";s:7:"2012-08";s:6:"client";s:8:"НХХЯ";s:5:"aimag";a:2:{i:157;s:20:"Говьсүмбэр";i:159;s:18:"Дорноговь";}s:4:"desc";s:4151:"

НХХЯ-наас хэрэгжүүлж буй ООТА-аар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны 4 дэх үе шатны судалгаа аймгуудад хийгдэж дууссан байна.Уг судалгааны ажлын 3 дахь үе шатанд “АЙ АР АЙ ЭМ” судалгааны хүрээлэн нь Сүхбаатар аймгийн багцыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд 4 дэх үе шатанд Дорноговь, Говьсүмбэр аймгийн багцад сонгон шалгарч, судалгааг амжилттай гүйцэтгэж дуусгалаа.

Судалгааны ажлын зорилго нь ООТА-аар өрхийн амьжиргааны түвшинг шинэчилэн тогтоох, нийгмийн халамж, туслалцаа хэрэгтэй зорилтот бүлгийг тодорхойлох, салбар дундын мэдээллийн сан үүсгэх зорилгоор хийгдэж байна.

Дорноговь, Говьсүмбэр аймагт хийгдсэн уг судалгаа ажлыг төлөвлөгөөний дагуу 2012 оны 4 сарын 25-ний өдрөөс 6 сарын 07-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. НХХЯ-ны “Хүнс Тэжээл-Нийгмийн Халамжийн Хөтөлбөр” хэрэгжүүлэх нэгжээс гаргаж өгсөн 12894 өрх судалгаанд хамрагдахаас 12484 өрхийг судалгаанд хамруулж, 96 хувийн өрхийн хамрагдалтай ажилласан. Тодорхой шалтгааны улмаас  1357 орхигдсон бол Говьсүмбэр аймагт 2012 оны 5 дугаар сарын 14-29-ний өдрүүдэд зэрэг явагдаж дууслаа.

Аргачлалын хувьд Дорноговь аймгаас Сайншанд болон Замын-Үүд сумд холимог аргаар, Говьсүмбэр аймагт Сүмбэр сумын 1, 3-р баг нь холимог аргачлалаар, бусад сум багууд  нилэнхүй аргаар судалгаанд хамрагдлаа.

Судалгааны ажил Сүмбэр суманд 2012 оны 5 сарын 16-29, Баянтал суманд 5 сарын 20-22, Шивээговь суманд 24-29-нд явагдлаа.

Говьсүмбэр аймгийн 3 сумын 10 багийн дарга нараас НХХЯ-ны ХХН-ээс гаргаж өгсөн өрхийн тоо 3017. Үүнээс судалгаанд нийт 2902 өрхийг хамруулсан буюу 96%-ийн хамрагдалттай судалгааны ажил явагдлаа. Судалгааны хугацаанд урт хугацаагаар эзгүй байсан, өөр аймаг сум руу шилжсэн шалтгаантай нийт 326 өрхөд багийн дарга нар тодорхойлолт гарган өгч судалгаанд хамрагдаагүй.

Баг бүрэлдэхүүний хувьд “АЙ АР АЙ ЭМ” судалгааны хүрээлэнгээс төслийн удирдагчаар Т.Цэлмэгсайхан, судалгааны менежерээр И.Мягмарсүрэн, мэдээллийн сангийн менежерээр П.Лхагва-Очир нар ажилласан бол багийн ахлагчдаар Ө.Батсайхан, О.Бумдарь, Б.Нямтайван, Х.Болормаа гэсэн нийт 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, уг судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилд тухайн орон нутгаас мэдээлэл цуглуулах болон оруулах 90 орчим хүнийг түр ажлын байраар хангаж ажиллалаа.

";s:6:"images";s:0:"";s:5:"image";s:10:"OOTA-2.jpg";s:9:"operation";a:1:{i:49;s:16:"Судалгаа";}s:10:"short_desc";s:696:"НХХЯ-наас хэрэгжүүлж буй ООТА-аар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны 4 дэх үе шатны судалгаа аймгуудад хийгдэж дууссан байна.Уг судалгааны ажлын 3 дахь үе шатанд “АЙ АР АЙ ЭМ” судалгааны хүрээлэн нь Сүхбаатар аймгийн багцыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд 4 дэх үе шатанд Дорноговь, Говьсүмбэр аймгийн багцад сонгон шалгарч, судалгааг амжилттай гүйцэтгэж дуусгалаа.";s:5:"files";s:0:"";s:10:"department";a:1:{i:1017;s:17:"Засаглал ";}}