БАЯНХОНГОР АЙМАГТ ХЭРЭГЖСЭН “ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ” ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийн үнэлгээний судалгааг 2013 оны 9 сараас 2014 оны 6 сар хүртэл амжилттай хийж гүйцэтгэлээ.  

Энэхүү үнэлгээний судалгааны арга зүйг Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль (ЭМШУИС)-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль(НЭМС)-ийн “Эрдэмтдийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцүүлж батлуулсан.  Мөн Эрүүл мэндийн яамны  “Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо”-ны хурлаар хэлэлцүүлж, 2014 оны 3-р сарын 7-ны №2 тогтоолын дагуу уг судалгааг хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан.

Судалгааны баг нь үнэлгээний зорилго, зорилтуудад тулгуурлан Баянхонгор аймгийн аймгийн төв болон сонгогдсон 7 сумын зорилтот хүн амаас тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан  төслийн үр нөлөөг үнэлэхэд шаардлагатай мэдээллийг цуглууллаа. Тодруулбал 0-59 сартай хүүхдүүд, тэдгээрийн асран хамгаалагчид болон жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд болон эрүүл мэндийн ажилтнуудаас асуумжийн аргаар мэдээлэл цуглуулсан бол эрүүл мэндийн ажилтнууд, орон нутгийн засаг даргын тамгын газрын ажилтнууд гэх мэт оролцогч талуудаас ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглууллаа.

Мөн түүнчлэн эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлын өөрчлөлтийг жин, өндөр, бугалганы тойрог, бодит үзлэгээр тодорхойлсон.

Энэхүү судалгаа нь хоол судлаач, хүүхдийн эмч гэх мэт эрүүл мэндийн ажилтнуудтай баг болон хамтран ажиллаж, эх, хүүхдийн хоол тэжээлийн байдлыг мэргэжлийн түвшинд судлан гүйцэтгэсэн томоохон судалгаа байлаа.

Энэхүү эрүүл мэндийн төслийн үнэлгээний судалгааг хэрэгжүүлэх  явцад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангасан төслийн зөвлөх , АУ-ны магистр, хүүхдийн эмч, хоол судлаач эмч С.Тунгалаг, АУ-ны магистр, хүүхдийн эмч, хоол судлаач эмч Д. Энхмягмар  болон ЭМШУИС-ийн НЭМС-ийн Нийгэм-Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн зөвлөх багш, профессор Х. Дамдинжав, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор В.Дэлгэрмаа нартаа онцгойлон талархал илэрхийлж байна.

Мөн түүнчлэн судалгааг амжилттай  гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн Дэлхийн зөн ОУБ-ын хамт олон, судалгааг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар болоод сумдын эрүүл мэндийн байгууллагын хамт олон эмч мэргэжилтнүүдэд, тэрчлэн судалгаанд идэвхтэй оролцсон  иргэдэд талархаж байна.

Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийн үнэлгээний судалгааг 2013 оны 9 сараас 2014 оны 6 сар хүртэл амжилттай хийж гүйцэтгэлээ.   Энэхүү үнэлгээний судалгааны арга зүйг Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль (ЭМШУИС)-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль(НЭМС)-ийн “Эрдэмтдийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцүүлж батлуулсан.  Мөн Эрүүл мэндийн яамны  “Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо”-ны хурлаар хэлэлцүүлж, 2014 оны 3-р сарын 7-ны №2 тогтоолын дагуу уг судалгааг хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан.