Монгол дах мөнгөн усны менежментийн техникийн хэрэгцээг тодорхойлох судалгаа
a:11:{s:10:"start_date";s:7:"2016-07";s:8:"end_date";s:7:"2016-09";s:6:"client";s:57:"EX Судалгааны институт ХХК, Япон";s:5:"aimag";a:1:{i:151;s:22:"Улаанбаатар";}s:4:"desc";s:2649:"

                 IRIM судалгааны хүрээлэн нь Япон улсын Байгаль Орчны Яам болон Монгол улсын Байгаль орчин Аялал Жуулчлалын Яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Японы “EXRI” судалгааны хүрээлэнгийн захиалгаар хэрэгжүүлж буй “Монгол дах мөнгөн усны менежментийн техникийн хэрэгцээг тодорхойлох судалгаа”-г гүйцэтгэж байна.

         Уг судалгааны зорилго нь Монгол дах мөнгөн усны менежментийн талаарх хууль, тогтоол, журам, түүний хэрэгжилт болон мөнгөн усны хаягдлын менежментийн хүрээнд тулгарч буй асуудал, бэрхшээлийг тодорхойлох юм.

       Бид энэхүү судалгааны хүрээнд байгаль орчин, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн  байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудаас мөнгөн усны менежменттэй холбоотой  мэдээлэл цуглуулсан бөгөөд судалгааны үр дүнг 2016 оны 9 сарын 27-нд “Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв”-д хэлэлцүүлэг зохион байгуулан танилцуулах гэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Японы Байгаль Орчны яам, Монгол улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам болон бусад холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хоёр улсын туршлага солилцох болно.

Талархал: Японы Байгаль Орчны Яам, Японы “EXRI” судалгааны хүрээлэн, Байгаль орчин Аялал Жуулчлалын Яам, Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Улаанбаатар Хотын Захиргаа, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, 3,4-р цахилгаан станц.

";s:6:"images";s:0:"";s:5:"image";s:21:"мөнгөн ус.jpg";s:9:"operation";a:1:{i:49;s:16:"Судалгаа";}s:10:"short_desc";s:572:"IRIM судалгааны хүрээлэн нь Япон улсын Байгаль Орчны Яам болон Монгол улсын Байгаль орчин Аялал Жуулчлалын Яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Японы “EXRI” судалгааны хүрээлэнгийн захиалгаар хэрэгжүүлж буй “Монгол дах мөнгөн усны менежментийн техникийн хэрэгцээг тодорхойлох судалгаа”-г гүйцэтгэж байна.";s:5:"files";s:0:"";s:10:"department";a:1:{i:1015;s:20:"Уул уурхай ";}}