Эрүүл мэндийн үйлчилгээн дэх авлигын нөхцөл байдлын судалгаа

Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн салбарын эмч, сувилагчдад үйлчлүүлэгчдээс бэлэг сэлт, мөнгө өгч байгаа өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, асуудлыг хэлэлцүүлэх, нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлс, шалтгааныг зураглаж үйлчилгээний ачаалал ба бэлэг сэлт өгч, авч байгаа байдал хоорондоо уялдаа холбоотой байгаа эсэхийг тодорхойлох нь судалгааны гол зорилготой байсан.

Судалгааны хүрээнд Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ авч буй 660 үйлчлүүлэгчид

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй 240 эмч, сувилагч, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй 660 үйлчлүүлэгчдийг судалгаанд  хамруулсан.

·         Судалгааны баг судалгааны арга зүй, аргачлал болон судалгааны дизайныг нарийвчлан боловсруулсан.

·         Судалгааны түүврийн хүрээ, бүтцийн нарийвчлан боловсруулсан. 2012 оны байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын амбулаториор үйлчлүүлэгчдийн нийт тооноос мэдээлэл цуглуулах 14 хоногт үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн  тоог бодож эдгээр үйлчлүүлэгчдийн төлөөлөх чадварыг тооцоолон түүврийн хэмжээг тогтоов.

·         Cудалгааны 2 төрлийн хэрэглэгдэхүүн боловсруулж, туршилт судалгааг зохион байгуулж захиалагч талаар батлуулсан.

·         Бодлогын баримт бичгүүд, Монгол улсад хэрэгжиж байсан ижил төстэй төслийн баримт бичгүүд зэрэгт агуулгын шинжилгээ хийсэн. 

·         Судалгааны мэдээллийг нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1,2,3-р шатлалын 18 эмнэлгийг хамруулсан.

·         Цуглуулсан мэдээллийг MS Excel програмд шивж оруулан, хоёртын тооллын системд хөрвүүлж, шалгаж цэвэрлэн захиалагчид хүлээлгэж өгсөн

·         Эхлэлтийн, явцын, суурь судалгааны тайлангуудыг бэлтгэж төслийн захиалагч талд хүргүүлсэн. Мөн төслийн гүйцэтгэлийн явцын болон өдөр тутмын мэдээг захиалагчид тогтмол хүргүүлж байв.

Судалгааны үр дүнг эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв, АТГ, 18 эмнэлгийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэгийг зохион байгуулж үр дүнг тархаасан.

Холбоотой файл