Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Хамтын ажиллагааны хөтөлбөрийн мониторингийн суурь болон ХШҮ-ний судалгаа

ШХА-аас Монгол улсад 2013-2016 оны Хамтын ажиллагааны стратеги хэрэгжүүлсэн. Энэхүү стратегийн гол зорилго нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах юм. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ШХА нь IRIM судалгааны байгууллагатай 2013 оноос хамтран ажилласан. 2013 онд IRIM судалгааны байгууллага нь уг хөтөлбөрийн мониторингийн үнэлгээний суурь судалгааг хэрэгжүүлсэн бол 2014 оны 5 сарын 26-аас тус хөтөлбөрийн давтан судалгааг хэрэгжүүлж дууссан

2013 оны суурь судалгааны хувьд “ШХА-ын хамтын ажиллагааны хөтөлбөр 2013-2016” хүрээнд Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний суурь судалгааг хэрэгжүүлсэн бол 2014 оноос Мэргэжлийн боловсрол сургалт, Захиргааны шинэтгэл орон нутгийн засаглал иргэний оролцоо зэрэг төслүүд нэмэгдсэн.

 Хяналт шинжилгээ,  үнэлгээний гол зорилго нь “ШХА-ын хамтын ажиллагааны хөтөлбөр 2013-2016”-ийн үр дүн үнэлэх юм.

Судалгааны мэдээлэл цуглуулах ажил 2014 оны 6 сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай, Өвөрхангай, Төв аймагт хийгдсэн.

2013 оны суурь судалгаа нь 2013-2016 онд хэрэгжих Швейцарийн хамтын ажиллагааны стратегид хийгдэхээр төлөвлөгдөөд буй хяналт, үнэлгээний эхлэх цэгийг тодохойлох зорилготой байсн. Судалгааны хүрээнд хөндлөнгийн цогц судалгааны арга зүйг боловсруулан хэрэгжүүлж, суурь мэдээллийг бүрдүүлснээр жил бүр мэдээлэл цуглуулж, боловсруулах системтэй аргачлалыг бий болгосон. Энэхүү мониторинг, үнэлгээний төсөл нь ШХА-ийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд болох “Ногоон алт”, “Монгол төмс”, “Усны нэгдсэн менежмент” хөтөлбөрийг хамарсан. Үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулж, ШХА-ийн түвшний үр дүнг энэхүү суурь мэдээлэлтэй харьцуулан үнэлсэн. Мөн энэхүү суурь судалгааны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2014 онд хийж гүйцэтгэсэн ба суурь судалгаанд хамрагдсан 3 төслөөс гадна “Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх хэрэгцээг тодорхойлох”, ”Орон нутгийн иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо” зэрэг төслүүдийг хамарсан үнэлгээг хийсэн.

  • Судалгааны арга зүй, аргачлал, түүвэр, түүврийн бүтэц хүрээг тодорхойлон 5 төрлийн хэрэглэгдэхүүнийг туршилт судалгаан дээр үндэслэн боловсруулсан.
  • Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан. Судалгааг баримт бичгийн судалгаа, фокус бүлгийн ярилцлага судалгаа, анкет асуулга, ганцаарчилсан ярилцлага зэрэг судалгааны аргад түшиглэн явуулсан.
  • Судалгааны үр дүнг SPSS, QDA miner программаар боловсруулж судалгааны үр дүнг өмнөх суурь судалгааны үр дүнтэй харьцуулан үнэлэх байдлаар нэгтгэсэн эцсийн тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулсан.
  • Судалгааны үр дүнг тархаах уулзалтыг орон нутагт гамшиг, зудын менежментийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг хамран зохион байгуулсан.

2013-2016 онд хэрэгжих Швейцарийн хамтын ажиллагааны стратегид хийгдэхээр төлөвлөгдөөд буй хяналт, үнэлгээний эхлэх цэгийг тодохойлох зорилготой. Судалгааны хүрээнд хөндлөнгийн цогц судалгааны арга зүйг боловсруулан хэрэгжүүлж, суурь мэдээллийг бүрдүүлснээр жил бүр мэдээлэл цуглуулж, боловсруулах системтэй аргачлалыг бий болгосон. Энэхүү мониторинг, үнэлгээний төсөл нь ШХА-ийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд болох “Ногоон алт”, “Монгол төмс”, “Усны нэгдсэн менежмент” хөтөлбөрийг хамарсан. Үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулж, ШХА-ийн түвшний үр дүнг энэхүү суурь мэдээлэлтэй харьцуулан үнэлсэн. Мөн энэхүү суурь судалгааны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2014 онд хийж гүйцэтгэсэн ба суурь судалгаанд хамрагдсан 3 төслөөс гадна “Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх хэрэгцээг тодорхойлох”, ”Орон нутгийн иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо” зэрэг төслүүдийг хамарсан үнэлгээг хийсэн.