Start date:
2009
Completion date:
2009
Client:
Ulaanbaatar Buyan LLC
Location:
Type:
Choose sector...:
N/A

Төслийн үндсэн зорилго нь УБ Буян ХХК компанийн 2010-2014 оны бизнес төлөвлөгөөг боловсруулж захиалагч талд зөвлөмж өгөгхөд чиглэсэн бөгөөд уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан:  

  • Гадаад болон дотоод орчны судалгааг хийснээр байгууллагын цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох 

  • Хэрэглэгч болон өрсөлдөгчийн зах зээлээ судалснаар компанийн маркетингийн төлөвлөгөө, маркетингийн хольцийн бодлогыг тодорхойлох 

Компанийн дотоод орчинд шинжилгээ хийснээр хүний нөөц болон санхүүгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох төлөвлөгөөг боловсруулах 

Уг бизнес төлөвлөгөөний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн: 

  1. Макро болон микро орчны шинжилгээ /SWOT, TOWS/ 
  2. Алсын хараа, эрхэм зорилгыг сайжруулж, үнэт зүйлийг тодорхойлсон. 

  3. Маркетингийн төлөвлөгөөний хүрээнд зорилтот  зах зээлийг тодорхойлж тохирох маркетингийн стратеги, маркетингийн хольцийн бодлогыг тодорхойлон 2010 оны маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан. 
  4. Компанийн хүний нөөцийн, удирдлага зохион байгуулалтад шинжилгээ хийж цалин урамшууллын систем, хөдөлмөрийн бүтээмж болон гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах төлөвлөгөөг боловсруулсан.  

  5. Компанийн өмнөх жилийн борлуулалтын орлого болон санхүүгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж орлогын төлөвлөгөөг боловсруулсан.  

Байгууллагын 2010-2014 оны хөгжлийн стратегийн чиглэлийг тодорхойлж 2010 онд хийгдэх маркетинг, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж өгсөн.