Мэдээ мэдээлэл
Судлаач Оюутан хөтөлбөр 11 дахь жилдээ зарлагдлаа!
16/09/2024
Судлаач Оюутан хөтөлбөр 11 дахь жилдээ зарлагдлаа!

IRIM судалгааны хүрээлэнгээс “DataDive: Unlocking Analytical Potential“ өгөгдөлтэй ажиллах, цаашид мэргэших сонирхолтой социологи, нийгмийн ажил болон статистикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсийн оюутнуудыг "Судлаач Оюутан" сайн дурын хөтөлбөртөө урьж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

🎯 Судлаач бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу судалгааны арга зүй, өгөгдөлтэй ажиллахад суралцах

🎯 Мэргэжлийн судлаач нараас суралцах, ментортой болох, танилын хүрээгээ тэлэх

🎯 Судалгааны ур чадвараа сайжруулан эрдэм шинжилгээний хуралд оролцох, судалгааны ажил бичихэд дэмжлэг авах

🎯 IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах боломж нээнэ

Тавигдах шаардлага:

Судалгаа, өгөгдөлтэй ажиллах чиглэлээр сонирхолтой байх

Голч дүн 3.0-аас дээш

Социологи, нийгмийн ажил болон статистикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсийн оюутан байх

Хөтөлбөрийн турш цагаа зарцуулах боломжтой байх

Тавигдах шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг

https://forms.office.com/r/6ccGF1139c?origin=lprLink  холбоосоор бөглөнө үү.

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 23:59 цаг

Цахим өргөдөлд үндэслэн шалгаруулалт хийгдэх бөгөөд зөвхөн тэнцсэн оролцогчидтой холбоо барьж шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ.

Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй.