Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН МАЛЧДАД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Уржигдар 21 цаг 30 мин
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН МАЛЧДАД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

 

🌿УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН МАЛЧДАД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.   

IRIM Судалгааны хүрээлэн нь Дэлхийн Банкны захиалгаар “Монгол Улсын нүүрстөрөгч багатай хөгжилд чиглэсэн нийгмийн тогтвортой шилжилт” судалгааг хэрэгжүүлж байна.  

✅Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шилжилтийг хүртээмжтэй, оролцоотой, хариуцлагатай байдлаар зохион байгуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаануудыг мэдээллээр хангах юм. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн хөдөө орон нутгийн хүн амд, ялангуяа малчдад үзүүлж буй нөлөөллийг онцлон тодруулахыг зорьж байна. 

✅Судалгаанд тоон болон чанарын аргыг хослуулан ашиглах бөгөөд тоон судалгааны хүрээнд нийт 1400 гаруй иргэд, малчдыг хамруулан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хандлагыг судлах, амьжиргаанд нь учруулж буй аюулын талаарх үзэл бодлыг тодруулахад чиглэнэ.  

✅Судалгааны үр дүн нь үндэсний түвшинд олон нийтийн мэдээлэл, гол оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой кампанит ажлын стратегийг боловсронгуй болгоход ашиглагдах юм.