Монгол Улсын хиймэл оюун ухаан (AI)-ны бэлэн байдлыг үнэлж эхэллээ.
Дижитал технологи, хиймэл оюун ухааны хэрэглээ дэлхий дахинаа асар хурдацтай нэмэгдэж, улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Энэ цаг үед IRIM судалгааны хүрээлэн НҮБХХ-тэй хамтран төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулсан “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-г Монгол Улсад анх удаа гүйцэтгэж эхлээд байна.
НҮБХХ-ийн “Хиймэл Оюун Ухааны Нөхцөл Байдлын Үнэлгээ”-ний арга зүйд суурилсан тус үнэлгээний хүрээнд бид тоон болон чанарын судалгааны хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулан ажиллаж байна. Үнэлгээний үр дүнд төрийн байгууллагын хиймэл оюун ухааны бэлэн байдлыг тодорхойлж, бусад улс орнуудтай харьцуулахуйц дата мэдээллийг бий болгоно.
НҮБХХ-ийн арга зүйд тулгуурласан энэхүү судалгаа нь Монгол Улсын хиймэл оюун ухааны хэрэглээ, бэлэн байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харуулах үнэ цэнтэй мэдээллийг бүрдүүлэх, цаашдын бодлогын суурь мэдээлэл болон ашиглагдах юм.