НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР СУДАЛГААНЫ ТАЙЛАНГАА АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл салбар бүрд харилцан адилгүй байгаа ч эрүүл мэндийн салбар болон хүний эрүүл мэндэд шууд болон шууд бус замаар сөрөг нөлөө үзүүлж буйг дэлхийн олон оронд анхааран судалж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хүн амын эрүүл мэнд ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, чадавхыг үнэлэх нь зайлшгүй чухал зүйл юм.
Тиймээс “Уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх судалгаа”-г Даян дэлхийн Ногоон хөгжлийн Институтийн санхүүжилтээр, Эрүүл Мэндийн Яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын 9 дүүрэг, 8 аймгийн хэмжээнд хийж гүйцэтгэн 2024 оны 11-р сарын 18-ны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдмийн зөвлөлийн хурлаар судалгааныхаа үр дүнг амжилттай хэлэлцүүллээ.
Судалгааны тайланг эцэслэгдмэгц цахим хуудсаараа дамжуулан та бүхэнд хуваалцах болно.
Тайланд үнэ цэнэтэй санал шүүмж өгсөн эрдмийн зөвлөлийн нийт гишүүдэд гүн талархал илэрхийлье.