АГААРЫН БОХИРДЛЫН ҮЕ ДЭХ ЭЭЖҮҮДИЙН САЙН САЙХАН БАЙДЛЫГ СУДАЛЛАА.
IRIM судалгааны хүрээлэн өөрсдийн бие даасан бүтээгдэхүүн болох “Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-ныхаа хүрээнд жил бүр нийгмийн ялгаатай бүлгүүдийг зорилтот түүврээр сонгон авч тухайн бүлгийн нийгмийн сайн сайхан байдлыг шинжлэх ухааны арга, аргачлалаар цуглуулсан дата мэдээлэлд тулгуурлан тайлбарлахыг зорьдог билээ. Энэ удаагийн 2023-2024 оны тайландаа бид Улаанбаатар хотод оршин сууж буй иргэдийн амьдралын чанарт үлэмж нөлөө үзүүлж буй агаарын бохирдлын асуудлыг онцолж, үүний нөлөөлөлд хамгийн өртөмтгий бүлгүүдийн нэг болох бага насны хүүхэдтэй ээжүүдийн сайн сайхан байдлыг судаллаа.
Энэхүү судалгаанд “дүрс зургийн дуу хоолой (Photovoice)” хэмээх оролцооны, чанарын аргыг ашигласан. Улаанбаатарын гашуун өвлийг хохирол багатайгаар давахын тулд ээжүүд хэр хэмжээний золиос гаргах шаардлага тулгардаг, тэдэнд гэр бүл, нийгмийн зүгээс үзүүлж буй ямар дэмжлэг, нийгмийн капиталууд байгааг социологийн шинэлэг арга зүйгээр судалж, тайлбарлахыг зорилоо. Судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй тайлангаас танилцах боломжтой.
👉 Тайлантай танилцах: IRIM-Photovoice.pdf