Манай байгууллага 2008 онд үүсгэн байгуулагдсан ба судалгаа, мониторинг хяналт шинжилгээ үнэлгээ, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар мэргэшсэн үндэсний хэмжээний байгууллага юм.
Хараат Бус Судалгааны Хүрээлэн ТББ-г судалгааны үр дүнд суурилан нийгэмд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх замаар улс орны нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, эерэг үр нөлөөг бий болгох хүсэл зоригоор их сургуулийн багш, шавь нийлж үүсгэн байгуулж байсан. Бид хамгийн чухал үнэт зүйлээ “Хараат бус” хэмээн тодорхойлж, үүгээрээ байгууллагаа нэрлэсэн ба хараат бусаар, чанартай судалгаа хийж байгаагийн эцсийн зорилго нь нийгэмдээ эерэг үр нөлөө авчрах явдал юм.
Өөрсдийн үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан Монголын болон бүс нутгийн хэмжээнд нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох нь бидний алсын хараа юм.
Тасралтгүй суралцаж, өсөн дэвшиж, өөрсдийн мэдлэг, туршлагыг хуримтлуулан цуглуулж, мэдлэгийн төв болж, хамтрагч, түншүүдтэйгээ мэдлэг, ур чадвараа хуваалцах нь хамтдаа, хурдацтайгаар хөгжиж, Монгол Улсад болон бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь бидний туйлын зорилго билээ.
Бид хэрэгжүүлж буй судалгаандаа зорилтот бүлгийн төлөөллийг тогтмол хамруулах, бүлгийн онцлог, ялгаатай хэрэгцээг харгалзах, хүн төвтэй байж, хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулахын тулд судлаач мэргэжилтнүүдээ тогтмол сургаж, чадавхжуулах, шаардлагатай нөөц, эх үүсвэрийг зохих хэмжээнд хуваарилахыг зорьж ажилладаг.
Бид нийгмийн бүхий л салбарт, ялангуяа төрийн бодлогод жендэрийн тэгш эрхийн зарчмыг хангуулах тал дээр өөрсдийн үйл ажиллагаа, гүйцэтгэж буй судалгааны ажлуудаараа дамжуулан иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл, дуу хоолой болон ажиллахыг зорьдог.
Бид хийж байгаа ажлынхаа эерэг үр нөлөөг хэрхэн нэмэгдүүлж болоход үргэлж анхаардаг бөгөөд аливаа сөрөг үр дагавар учруулж болзошгүй үйл ажиллагаанд оролцдоггүй.
Хараат Бус Судалгааны Хүрээлэн ТББ нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллага бөгөөд төрийн болон олон улсын мэргэжлийн байгууллагуудын гишүүнчлэлтэй: Тухайлбал,
Ази-Номхон далайн Үнэлгээний Холбоо (APEA)
Олон Улсын Социологичдын Холбоо (ISA)
Ази номхон далайн улс орнуудын “Нийгмийн хариуцлагын төлөөх сүлжээ” байгууллага (ANSA-EAP)
Азийн Субьектив сайн сайхан байдлын олон улсын консорциум,
Азийн ардчиллын судалгааны сүлжээ (ADRN)
Give2Asia олон улсын хандивын сүлжээ (G2A)
Innovation for Change Төв Азийн бүс нутгийн сүлжээ (I4C),
Монгол Улсын Жендерийн Үндэсний Хороо (NCGE),
Монголын үнэлгээний сүлжээ (MEN),
Монголын Иргэний Нийгмийн Консорциум
Манай байгууллага нь Олон Улсын Социологичдын Холбоонд (ISA) 2011 оноос хойш Монгол улсаас албан ёсны гишүүн бөгөөд тус байгууллагаас батлан гаргасан “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахин ажилладаг.
Хараат Бус Судалгааны Хүрээлэн ТББ нь сайн засаглал, жендэр ба хүний эрх, хүртээмжтэй боловсрол, ЖДҮ ба хөдөлмөрийн зах зээл, хөдөөгийн хөгжил, уул уурхай, тогтвортой байдал чиглэлүүдэд төвлөрөн ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт үндэсний болон олон улсын чанартай 240+ төслийг хэрэгжүүлээд байна.
Бидний хэрэгжүүлсэн төслүүдтэй энд дарж танилцана уу.