НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ

IRIM судалгааны хүрээлэн нь нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан, судлаачид, зорилтот бүлэг болон иргэний нийгмийн байгууллагууд руу чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг.  

  • Оюутан, залуу судлаачид чиглэсэн төсөл арга хэмжээ - Судлаач оюутан хөтөлбөр 

    Өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн асуудлыг судлан шинжлэх сонирхолтой оюутнуудад  зориулагдсан нийгмийн судалгааны чиглэлээр мэргэжлийн туршлага хуримтлуулахад  нь дэмжих зорилготой “Судлаач оюутан” хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар дараах боломжийг олгодог. Үүнд:  

    • Судлаач бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу судалгааны арга зүйд суралцах  
    • Мэргэжлийн судлаач нараас суралцах, ментортой болох, хүрээлэлд нэгдэх  
    • Эрдэм шинжилгээний хуралд оролцох, судалгааны ажил бичихэд дэмжлэг авах  
  • Зорилтот бүлэгт чиглэсэн төсөл арга хэмжээ:

     Covid -19 цар тахлаас үүдэн хүнс, тэжээлийн дутагдалд орсон эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх төсөл   

    IRIM судалгааны хүрээлэн нь Ази, Номхон далайн 20 гаруй оронд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын ашгийн бус байгууллага болох Give2Asia хандивын сүлжээний санхүүжилтээр “COVID-19-ийн нөлөөнд өртсөн зорилтот бүлгийн  иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2020, 2021 онуудад 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн.  

  • Иргэний нийгмийн байгууллагад чиглэсэн төсөл арга хэмжээ

    Ид шидийн орон 2 төвийн үйл ажиллагааны хүрээнд хийсэн суурь судалгаа  

    Лантуун дохио ТББ-ийн ‘Ид шидийн орон-2" төслийн суурь судалгааны ажлыг өөрсдийн санхүүжилтээр гүйцэтгэж, “Шинэ салхи” оюутны сайн дурын хөтөлбөрийг хамтран санаачлан хэрэгжүүлсэн.