Хараат бус
Бид өөрсдийн үйл ажиллагааг аливаа шашин, улс төрөөс ангид байлгахыг нэн тэргүүнд тавьдаг. Үүнийг хангахын тулд бид өөрсдийн мэдээллийг ил тод байлгаж тогтмол хөндлөнгийн аудит хийлгэдэг.
Монгол Улсад судалгааны салбар дахь хараат бус зарчмыг түгээн дэлгэрүүлэх, төр засгийн шийдвэр гаргалтыг нотолгоо, мэдээлэлд суурилдаг болгох хүсэл зорилгоор их сургуулийн багш, шавь нийлсэн дөрвөн хүн Хараат судалгааны хүрээлэнг 2008 онд хамтран үүсгэн байгуулсан. Түүнээс хойш харилцагчдаа жинхэнэ үнэ цэнийг бий болгох зорилго өвөртлөн, судалгаа, үнэлгээний шинэлэг аргачлал, байгууллагын хүчтэй засаглалыг бүрдүүлэн ажиллаж, үүний үр дүнд хөгжлийн судалгаа, үнэлгээ, зөвлөх үйлчилгээний салбарт тэргүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжин тэлэх зорилгоор 2013 онд MIRIM Консалтант (Marketing and Innovation Research Institute of Mongolia) компанийг үүсгэн байгуулж маркетинг, инновацын судалгааны чиглэлээр мөн үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ Зүүн Өмнөд болон Төв Азийн улс орнуудад судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэн олон улсад үйл ажиллагаагаа тэлсээр байна.
Алсын хараа нь бидний хүрэхээр тэмүүлж буй ирээдүйг илтгэнэ. Бид үүсгэн байгуулагдсанаас хойших улс орны хөгжлийг илтгэх өгөгдөл, мэдээллийг цуглуулан, хадгалж, түүндээ суурилан мэдлэгийн Монгол төвийг бий болгох хүсэлтэй. Мөн бидний бүтээгдэхүүн, үйлчилгээ нь нийгэмд чиглэсэн, үр өгөөжөө өгөхүйц хараат бус, найдвартай, чанартай байхыг гол эрхэм болгож ажиллана. Улмаар өөрсдийн үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан Монголын болон бүс нутгийн хэмжээнд нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох нь бидний алсын хараа юм
Бидний эрхэм зорилго нь биднийг сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, онцлогт нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг өндөр сэтгэл ханамжтай хүргэх явдал юм. Нэн ялангуяа, хараат бус, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах нь бидний оршин тогтнолын үндэс юм. Мөн тасралтгүй суралцаж, өсөн дэвшиж, өөрсдийн арвин их мэдлэг, туршлагыг хуримтлуулан цуглуулж, мэдлэгийн төв болж, хамтрагч, түншүүд, хэрэглэгчидтэйгээ мэдлэг, ур чадвараа хуваалцах нь хамтдаа, хурдацтайгаар хөгжиж, Монгол Улсад болон бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь бидний туйлын зорилго билээ.
Бид өөрсдийн үйл ажиллагааг аливаа шашин, улс төрөөс ангид байлгахыг нэн тэргүүнд тавьдаг. Үүнийг хангахын тулд бид өөрсдийн мэдээллийг ил тод байлгаж тогтмол хөндлөнгийн аудит хийлгэдэг.
Бид байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хангах зорилгоор байгууллагын (ISO 9001:2015) чанарын бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж, түүний дагуу сайжруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг.
Бид өөрсдийн хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагааг улс орны нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь хувь нэмэр оруулах, эерэг үр нөлөөг бий болгоход нэн тэргүүнд анхаарч ажилладаг.