Бид өөрсдийн үйл ажиллагаа, мэдлэг туршлагадаа тулгуурлан харилцагч, захиалагч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих болон сайжруулахад чиглэсэн дараах сургалтын үйлчилгээг голлон үзүүлж байна. Үүнд:
Судалгаа, үнэлгээний арга зүй, дизайн боловсруулах
Тоон болон чанарын шинжилгээ, шинжилгээний програм хангамж (SPSS, STATA, Eviews программ)-ийг ашиглах,
Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ гүйцэтгэх
Төсөл бичих, боловсруулах арга зүй, аргачлал
Манай байгууллагын нийт хэрэгжүүлсэн төслийн 10 гаруй хувийг сургалтын төслүүд эзэлдэг бөгөөд гол онцлог, давуу талуудыг танилцуулбал:
Хэрэгцээнд суурилсан, уян хатан: Сургалтын хөтөлбөр, модулийг захиалагч талын сургалтын хэрэгцээ, хүлээлтэд нийцүүлэхийн тулд хэрэгцээ тодорхойлох судалгааг гүйцэтгэдэг.
Мэргэжлийн, туршлагатай хүний нөөц: Судалгааны арга зүй, төслийн менежментийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж буй мэдлэг, туршлага бүхий мэргэшсэн сургагч багш нартай.
Цогц: Онолын мэдлэг, дадлага ажлыг хослуулдаг. Дадлага, дасгал ажлыг захиалагч талын үйл ажиллагаанд нийцүүлж ойр жишээ, кейс, өгөгдөлд тулгуурлан явуулдаг.
Техник хангамж: Сургалтын өрөө, танхим болон сургалтын материаллаг хангамж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Сургалтыг танхим, цахимаар олон талт хэлбэрээр зохион байгуулах боломжтой.Орчин дэвшилтэт, цахим технологи, платформуудыг ашиглан сургалтыг цахимаар зохион байгуулах техник, технологийн нөөц, чадавх бүхий боловсон хүчинтэй.
Сургалтын бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгдөг: Сургалтын материал, Гарын авлага, Модуль, Хөтөлбөр зэрэг сургалт зохион байгуулахад ашиглагдсан бүх материалыг бүтээгдэхүүн хэлбэрээр хүлээлгэн өгдөг.
Сургалтын үр дүнг үнэлдэг: Сургалтын өмнөх, дараах үнэлгээг гүйцэтгэн сургалтын үр дүнг хэмждэг бөгөөд сургалтын агуулга, бүтэц тодорхойлохоос эхлэн сургалтын үйлчилгээг бүхий л үе шатуудыг хамарсан тайланг боловсруулан хүлээлгэж өгдөг.
Сургалтын дараах менторинг: Сургалтаар олж авсан мэдлэгээ өөрийн эрдэм шинжилгээ, бизнес үйл ажиллагаанд бодитоор ашиглахад чиглэсэн менторинг, зөвлөх туслах үйлчилгээ зайнаас болон биечлэн үзүүлж бодит бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг үзүүлдэг. Менторингийн үйл ажиллагааг дараах 3 төрлөөр зохион байгуулж байна. Энд, (i) Сургагч багшаас суралцагчид чиглэсэн-Trainer to trainee (ii) суралцагч хоорондоо харилцан суралцахPeer to peer learning (iii) Суралцагч салбарын тэргүүлэх мэргэжилтнээс суралцах- Expert to trainee.
Сургалт, чадавх бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох төслүүдээс Танилцуулбал:
Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан “Судалгааны арга зүйн гарын авлага” боловсруулах, сургагч багш бэлтгэх төсөл, НЗДТГ, Азийн сан, 2022.
Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, АХБ, 2022.
Судалгааны арга зүйн сургалт, Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төв, 2022.
“Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн менежментэд нийгмийн шинжлэх ухааныг ашиглах нь, сэдэвт сургалт, БОАЖЯ, Зэрлэг амьтан хамгаалах сан, 2022.