IRIM-ийн хамтын ажиллагаа

Захиалагч ба харилцагч байгууллагууд  

Манай байгууллага өнгөрсөн хугацаанд 100+ захиалагч, 50+ түнш байгууллагуудтай хамтран үндэсний болон олон улсын чанартай 280 гаран төслийг хэрэгжүүлээд байна.  

Эдгээрийн дийлэнх нь олон улсын хөгжлийн болон төр засгийн байгууллагууд бөгөөд бид олон талын захиалагч, хамтрагч байгууллагуудтайгаа итгэлцлийг бэхжүүлэх, тогтмол хамтран ажиллах байдлаар харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. 

  • Бид Нэгдсэн үндэстний байгууллагын салбар байгууллагууд, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, Европын Холбоо, Швейцарын Хөгжлийн Агентлаг зэрэг ОУ-ын томоохон байгууллагуудын захиалгаар төсөл, хөтөлбөрийн судалгаа, үнэлгээг зохион байгуулах арвин туршлагатай.  

  • Түүнчлэн, олон улсын төрийн бус байгууллагуудын (Дэлхийн зөн, АНУ-ын Азийн сан, Mercy Corp, IRI гм) хөгжлийн төсөл хөтөлбөрийн суурь судалгаа, хяналт-шинжилгээ, хөндлөнгийн үнэлгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.  

  • Мөн төрийн байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүйн яам, БСШУЯ, ЗГХЭГ, НЗДТГ зэрэг 20 гаруй төрийн байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлсэн. 

Гадаад харилцаа, гишүүнчлэл  

Бид дэлхий дахины, бүс нутгийн түвшин дэх мэргэжлийн болон салбар чиглэлийн сүлжээ, холбоодод нэгдэн орж, идэвхтэй байр суурьтайгаар ажилладгийн хувьд Монгол улсаа болон ажиллаж буй салбар чиглэлээ төлөөлөн туршлага, байр суурийг илэрхийлэх, асуудал дэвшүүлэх, шийдлүүдийг хэлэлцүүлэх, тухайлсан асуудалд бусад улсын анхаарлыг татах, хамтран ажиллах боломжийг нээх, шийдлийг нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна 

Монгол Улс дахь гишүүнчлэлтэй байгууллагууд: 
1
IRIM нь Монголын үнэлгээний сүлжээг байгуулах санаачилгыг эхлүүлсэн бөгөөд энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, ОУ-ын байгууллагын мэргэжилтэн, зөвлөхүүдийг эгнээндээ нэгтгэсэн. Одоогоор сүлжээний гишүүдтэйгээ хамтран Үндэсний үнэлгээний стандартыг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.
2
Монгол Улсын Жендерийн Үндэсний Хорооны орон тооны гишүүнээр 2017 оноос ажиллаж байна. Энэ хүрээнд нийгмийн бүхий л салбарт, жендерийн тэгш эрхийг хангуулах, төрийн бодлогод жендерийн тэгш эрхийн зарчмыг хангуулах тал дээр иргэний нийгэм, хувийн хэвшлийг төлөөлөн ажиллаж байна. 
3
ТББ-н тухай хуулийг шинэчлэн найруулахад оролцох замаар иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийг дэмжих зорилго бүхий Иргэний нийгмийн консорциумын гишүүнээр 2019 оноос хойш элсэн орсон.  
Олон улс дахь гишүүнчлэлтэй байгууллагууд: 
1
Олон Улсын Социологичдын Холбоонд (ISA) 2011 оноос хойш Монгол улсаас албан ёсны гишүүн бөгөөд тус байгууллагаас батлан гаргасан “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахин ажилладаг. 
2
IRIM нь 2016 оноос ‘Субьектив сайн сайхны судалгаа’-г санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сард ‘Азийн Субьектив сайн сайхан байдлын олон улсын консорциум’-д Монгол Улсыг төлөөлөн гишүүнээр нэгдсэн орсон. 
3
2016 оны 8 сард "Ази-Номхон далайн Үнэлгээний Холбоо"-нд албан ёсоор нэгдэн орсон Монголын анхны байгууллага юм. Мөн 2017 оноос тус холбооны ТУЗ-ын гишүүн байгууллагаар сонгогдон ажиллаж байна. 
4
Бид Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь Нийгмийн хариуцлагын нэгдсэн сүлжээний Нийгмийн эгэх хариуцлагын төлөөх түншлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2010 оноос хойш нэгдэн орсон.
5
IRIM судалгааны хүрээлэн 2018 оноос Innovation for Change Төв Азийн бүс нутгийн сүлжээнд нэгдэн орсон бөгөөд мөн тус онд ТУЗ-ийн гишүүн байгууллагаар сонгогдсон. Одоогоор иргэний нийгмийн байгууллагуудын эрхийг хамгаалах, түүнд тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга замыг бий болгох зорилго дор сүлжээний гишүүдтэй хамтран ажиллаж байна. 
6
Бид Азийн хөгжиж буй улс орнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд зорилготой орон нутгийн иргэдийн төсөл хөтөлбөрийн дэмжих, хөрөнгө босгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын хандивын сүлжээ Give2Asia - д 2019 онд гишүүнээр элсэн орсон. Бид уг сүлжээнд нэгдсэнээр нийгмийн цөөнх, эмзэг бүлгийн иргэдийн сайн сайхан байдал, амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн.  
7
IRIM судалгааны хүрээлэн нь ардчилсан засаглал, хүний эрхийг дэмжих чиглэлд судалгаа, шинжилгээ хийдэг Азийн ардчиллын судалгааны сүлжээнд 2020 онд гишүүнээр элссэн. Бид тус сүлжээний хүрээнд зохион байгуулагдаж буй хурал, уулзалт, төслийн саналуудад идэвхтэй оролцон, хамтын ажиллагаагаа хадгалсаар байна. 
8
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Институт (CAREC) сүлжээнд 2022 онд нэгдэн орсон ба уг институт нь Төв Азийн орнууд болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагаагаар дамжуулан хөгжлийг дэмжин эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, ядуурлыг бууруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Бид сүлжээгээр дамжуулан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх цаг үеийн мэдлэгээ тасралтгүй нэмэгдүүлж, судалгаа, шинжилгээний байгууллагын хувиар Монголын контекст туршлагыг мөн хуваалцаж, идэвхтэй хамтран ажиллаж байна.