Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ИЛ ТОД БАЙДЛЫН ИНДЕКС   

Microsoft Power BI  

 

Төслийн танилцуулга  

Мэдээлэл, харилцаа, холбооны технологи (МХХТ)-ийн хэрэглээ дэлхийн нийтийг хурдацтай хамарч, засгийн газар, хувийн хэвшил, олон нийтийн болон бизнесийн уламжлалт хэв маягийг дахин хэлбэржүүлж дараагийн түвшинд хурдацтай шилжих үйл явц өрнөж байна. Энэхүү МХХТ-ын дэвшил нь иргэд, олон нийтэд орон зай, газар зүйн байршлаас үл хамааран ил тод, нээлттэй мэдээллийг цаг хором мөч алдалгүй түргэн шуурхай хүрэхэд хамгийн чухал хэрэгсэл юм.    

Сүүлийн жилүүдэд МУЗГ-аас цахим засаглалыг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг идэвхжүүлж, хариуцах шинэ бүтцийг бий болгож, дагалдах зарим томоохон бодлого, арга хэмжээг шинээр батлан хэрэгжүүлж байна. 2022 онд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-д шинэчилсэн найруулга хийгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн цахим ил тод байдлыг хэмжих арга зүйд суурь шинэчлэлтүүдийг хийж өмнөх онд шинэ аргазүйгээр төрийн байгууллагуудын мэдээллийн цахим ил тод байдлыг үнэлсэн.  

IRIM судалгааны хүрээлэн нь цахим ил тод байдлын хөндлөнгийн үнэлгээг 12 дох жилдээ гүйцэтгэн та бүхэнд хүргэж байгаа бөгөөд мэдээллийн цахим ил тод байдлыг тогтмол сайжруулахад нь хөшүүрэг болох үндсэн зорилготойгоор хийж хэрэгжүүлсээр ирлээ.  

Зорилго, зорилт  

Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын түвшнийг хэмжиж, эрэмбэлэх   

Үр дүнг өмнөх жилүүдтэй харьцуулах  

Цаашид сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах юм.  

Тайлангууд
Бүгдийг үзэх