Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа

Сүүлийн хорь гаруй жилийн турш нийгмийн сайн сайхан байдлын бүрдэл хэсэг болох субьектив сайн сайхан байдлыг хэмжих, үнэлэх онолын ба практик хэрэгцээ, боломж өсөн нэмэгдэж байна. Нийгмийн сайн сайхан байдлыг хэмжихэд дэлхий дахинд нэлээдгүй ахиц гаргаж байгаа ч Монгол улсын хувьд энэ талаар тогтвортой бөгөөд үндэсний хэмжээнд хийгддэг судалгааны ажил хомс байна. Манай байгууллагын хувьд 2016 оноос эхлэн “Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-г өөрсдийн санаачилгаар эхлүүлж, жил бүр тасралтгүй хэрэгжүүлж байна. Уг судалгааны гол зорилго нь Монголын нийгмийн сайн сайхан байдал, нягтрал, итгэлцэл, хамтын ажиллагааны талаарх шинжлэх ухааны суурьтай бодит мэдээллийг олон нийтэд түгээх юм.  

Улс дотооддоо үндэсний түвшинд болон сэдэв, бүлгийн түвшинд нарийвчилсан 5 удаагийн судалгааны ажил зохион байгуулж, тайлан эмхэтгэлийг олон нийтэд нээлттэй байршуулсан. Үүнд: 

Дотоод улс оронд гүйцэтгэсэн ажлын тойм

Улс дотооддоо үндэсний түвшинд болон сэдэв, бүлгийн түвшинд нарийвчилсан 5 удаагийн судалгааны ажил зохион байгуулж, тайлан эмхэтгэлийг олон нийтэд нээлттэй байршуулсан. Үүнд: 

2016 он

Арга зүй, аргачлал боловсруулав. 

Үндэсний хэмжээнд анхны мэдээлэл цуглуулалтыг гүйцэтгэв 

2018 он

 Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгааны анхны тайланг гаргав. 

2019 он

Ази дахь аз жаргалд хөтлөгч хүчин зүйлсийн онцлог болон олон талт байдлын чанарын судалгаа – УБ хот дахь мэдээлэл цуглуулалт гүйцэтгэв. 

2020 он

“Ахмад настнуудын сайн сайхан байдлын судалгаа”-ны тайлан гаргав. 

2021 он

“Эрүүл мэндийн салбарт ажиллагчдын сайн сайхан байдлын судалгаа”-ны тайлан гаргав.

2022 он

“Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт өртсөн иргэдийн сайн сайхан байдал” судалгааны тайлан гаргав.

2023 – 2024 он

“Хүүхэдтэй ээжүүдийн агаарын бохирдлын үеийн нийгмийн сайн сайхан байдал” дүрс зургийн аргаар нийгмийн асуудлыг судалсан тайлан гаргав. 

Гүйцэтгэсэн ажлын тойм

Дотооддоо судалгааны ажил зохион байгуулж, тайлан эмхэтгэлээ олон нийтэд танилцуулахын сацуу Олон улсад сайн сайхан байдлын судалгааны чиглэлээр хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2017 онд “Олон улсын Нийгмийн сайн сайхан байдлын судалгааны консорциум”-д гишүүнээр элссэн.  Тус консорциумын гишүүн байгууллагын хувиар жилд 1-2 удаа судалгааны ажлууддаа бүс нутаг, ОУ-ын түвшний хуралд танилцуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулах зэргээр идэвхтэй ажиллаж байна.  

2017

“Азийн сайн сайхан байдлын судалгааны консорциум”-д гишүүнээр элсэв. 

ОУ-ын хурлуудад судалгааны үр дүнгээ танилцуулав 

2017 – 2019

“Азийн сайн сайхан байдлын судалгаа” төслийн хамтарсан багт Монгол Улсыг төлөөлөн гишүүнээр ажиллав. ОУ-ын хурлуудад “Монголын сайн сайхан байдлын судалгаа”-ны үр дүнгээ танилцуулав 

2019 – 2022

“Ази дахь аз жаргалд хөтлөгч хүчин зүйлсийн онцлог болон олон талт байдлын чанарын судалгаа” төслийн хамтарсан багт Монгол Улсыг төлөөлөн гишүүнээр ажиллав. 

2019 - 2021

Спрингер ном 1-р боть: “Азийн нийгмийн сайн сайхан байдал, хөгжил, олон орчин үеийн байдал” сэдвээр өгүүлэл бичив. Спрингер ном 2-р боть: “Ази дахь нийгмийн сайн сайхан байдлын олон янзын механизмууд” сэдвээр өгүүлэл бичив. 

2022 – 2024

Азийн улс орнуудын хэрэгжүүлж буй “Proactive Resilience Project”-д Монгол Улсыг төлөөлөн гишүүнээр ажиллав. 

Тайлангууд
Бүгдийг үзэх