Аль ч газраас, хүссэн үедээ зайнаас мэдээлэл цуглуулалт хийх боломжтой. Энэ нь мэдээлэл цуглуулалтыг талбарт хийж гүйцэтгэхээс илүү бага зардал, бага хугацааг зарцуулан.
IRIM судалгааны хүрээлэн 2020 оноос Bitrix 24 программд суурилсан зайнаас мэдээлэл цуглуулах төв болох Call center-ийг байгуулан ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл уг дуудлагын төв нь давхардаагүй тоогоор 64,000 гаруй дугаарын нөөцтэй, олон улсын хөгжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн захиалгаар 15 төслийн 15,000 гаруй судалгааг амжилттай цуглуулсан.
Платформ: BITRIX 24 нь бусад онлайн мэдээлэл цуглуулалтын платформоос үүлэн технологид суурилсан хэрэглэгчийн үйлчилгээний менежмент (CRM), процессын болон хүний нөөцийн менежментийн автоматжуулалтын (business automation) платформуудтай хослуулан ажилладгаараа ялгардаг.
Аль ч газраас, хүссэн үедээ зайнаас мэдээлэл цуглуулалт хийх боломжтой. Энэ нь мэдээлэл цуглуулалтыг талбарт хийж гүйцэтгэхээс илүү бага зардал, бага хугацааг зарцуулан.
Операторуудын өдөр тутмын гүйцэтгэлд хяналт тавих боломжтой. Мэдээлэл цуглуулалтын чанарын хяналтын үйл явц хурдан шуурхай явагдана.Бүх үйл явц нэг цонхоор явагдаж буй учир судалгааны хандалтын хувь,жагсаалтын чанар, түүврийн төлөөлөх чадвар гэх мэт мэдээллийг урьдчилан хянах боломжтой.
Мэдээллийн баазыг өөр дээрээ үүсгэх, эргэлтэд оруулах, менежмент хийх, архив үүсгэх боломжтой.
Нийт дуудлагын түүх, гаралтын мэдээ, аудио бичлэгийг хүссэн файлын төрлөөрөө татан авах боломжтой.
Тухайн программ-д бүртгэлтэй бүх хүмүүстэй чатаар харилцах, видео дуудлага хийх, групп чат үүсгэх, өрөө үүсгэж дуудлага хийх боломжтой.
Автомат хариулагч, хүлээлгийн орчин үүсгэх, дуудлага шилжүүлэх боломжтой.