Монгол орны байгалийн ялгаатай бүс нутгууд, биологийн олон янз байдал нь манай улсын нийгэм, эдийн засаг, соёлын болон хөгжлийн үндэс тул IRIM нь тус салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар нотолгоо цуглуулах, түншлэгч талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль, цаг уурын өөрчлөлтөд өртөж буй иргэд, олон нийтийн аж амьдралд үзүүлж буй нөлөөлөл, дасан зохицох, даван туулах чадавх, тогтолцоог дэмжихэд чиглэсэн судалгаа, үнэлгээний̆ ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, тусгай хамгаалалтай газар нутгийн менежментийн тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэсэн судалгааны ажлууд нь бидний чадавх бүхий гол талбар юм.