Удирдлагын баг
Л.Цэлмэгсайхан
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Лхагвагийн Цэлмэгсайхан нь Монгол Улсын Их Сургуулийг Социлогич мэргэжлээр төгссөн, магистрын зэрэгтэй, хожим Австрали улсын Мельбурнын Их сургуульд Хөгжил судлалын магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр IRIM Судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ба Монгол, Төв, Зүүн өмнөд Азийн орнуудад хөгжлийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогч талуудад хэрэгцээт хөгжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний төслүүдийг боловсруулан босгож, удирдаж ирсэн. Л.Цэлмэгсайхан нь байгалийн нөөц, эрчим хүчний шилжилт дэхь талуудын оролцоо, олборлох салбарын нийгэм, жендэрийн асуудал, хот, хөдөөгийн өөрчлөлтийн сэдвээрх судалгааны ажлуудад түлхүү оролцож ирсэн. Тэрээр хараат бус судалгаа, нотолгоо, үр дүнтэй талуудын оролцоог хөгжүүлэх замаар бодлого, хөтөлбөрийн боловсруулалтад хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг. Австрали улсын Засгийн газраас санаачилж хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн Манлайлал” хөтөлбөрийн төгсөгч. Монгол, Англи хэлтэй. Монгол, Австрали, Зүүн Тимор улсуудад ажиллаж байсан туршлагатай.

Г.Жаргалмаа
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАХИРАЛ

Ганзоригийн Жаргалмаа нь 2020 оноос хойш IRIM-ийн Үйл ажиллагааны захирлаар ажиллаж байгаа бөгөөд байгууллагын нийт хэрэгжиж буй төслүүдийг үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажилладаг. Тэрээр МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн ба өдгөө 8 дахь жилдээ IRIM судалгааны хүрээлэнд ажиллаж байна. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх болон нийгмийн тэгш хамруулалтын чиглэлүүдийг сонирхон судалдаг. Тэрээр илүү хүнлэг, хүртээмжтэй, тэгш нийгмийг бий болгоход өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулахыг зорьж, жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээл, нийгмийн оролцооны чиглэлээр мэргэшиж байна. Жаргалмаа нь АНУ-ын Төрийн Департаментийн Professional Fellowship Program, Australian Awards Fellowship хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан.