Засаглалын баг
Х.Баярмаа
АХЛАХ СУДЛААЧ

Хүрэлчулууны Баярмаа нь 2012 оноос IRIM-д ахлах судлаачаар ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Сургуулийг социологич мэргэжлээр төгсөж, 2018 онд магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр засаглалын судалгаа, ялангуяа иргэний оролцоо, жендэр, ил тод байдлын чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд БЖДБ-ийн чиглэлийн судалгааны хэд хэдэн ажлуудад оролцсон байна. 

Л.Дашзэвэг
АХЛАХ СУДЛААЧ

Л.Дашзэвэг нь 2012 оноос хойш IRIM судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаачаар ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг социологич мэргэжлээр төгсөж, 2018 онд магистрын зэрэг хамгаалсан. Л.Дашзэвэг нь засаглалын салбар дахь бодлогын судалгаа, төсөл хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр төвлөрөн ажилладаг ба үндэсний түвшний буюу өргөн хэмжээний мэдээлэл цуглуулалтыг удирдан, зохион байгуулах туршлага сайн.   

Г.Даваа
СУДЛААЧ/ЗОХИЦУУЛАГЧ

Ганбаатарын Даваа нь Монгол Улсын Их Сургуулийг Социологич мэргэжлээр 2022 онд төгссөн бөгөөд одоогоор IRIM судалгааны хүрээлэнд судлаач, зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр засаглал, ардчилал, хүний эрх, иргэний орон зайн чиглэлд мэргэшиж буй бөгөөд залуу судлаачийн хувьд эдгээр чиглэлд бодитой хувь нэмэр оруулахыг зорьдог.