Хяналт шинжилгээ үнэлгээний баг
Т.Элбэрэл
АХЛАХ СУДЛААЧ

Түмэнжаргал овогтой Элбэрэл нь судалгаа, бодлого, хөтөлбөрийн үнэлгээний төслүүд дээр  сүүлийн 12 гаруй жил ажилласан туршлагатай судлаач, үнэлгээч юм. Ажиллах хугацаандаа төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон донор байгууллагуудаас хэрэгжүүлсэн  үндэсний болон орон нутгийн түвшний хөгжлийн бодлого, хөтөлбөрийн судалгаа болон хяналт шинжилгээ, үнэлгээний төслүүд дээр судлаач, зөвлөхөөр ажиллаж байсан.   

2012 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийг ‘Нийгмийн ажил’-н мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Түүний дараагийн 6 жилд IRIM  судалгааны хүрээлэнд ажиллан, 50 гаруй төслүүдийг зохицуулж, удирдаж байсан.  Ялангуяа,  боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, орон нутгийн хөгжил, засаглалтай холбоотой асуудлын хүрээнд судалгаа, үнэлгээний төслүүдийг хариуцан гүйцэтгэж байсан. 

Мөн 2018 онд АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрөөр АНУ-н Georgia State University-д “Төрийн бодлого”-ын чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. Суралцах хугацаанд бодлогын шинжилгээ, бодлогын судалгаа, үнэлгээ чиглэлээр гүнзгийрэн сурсан.  

Цаашид, бодлогын судалгаа, үнэлгээ, нотолгоонд суурилсан бодлого болон үр дүнд суурилсан соёлыг хөгжүүлэх санаачилгуудад хувь нэмрээ оруулан ажиллах эрмэлзэлтэй судлаач юм. 

С.Одонтуяа
СУДЛААЧ/ЗОХИЦУУЛАГЧ

С.Одонтуяа нь IRIM судалгааны хүрээлэнд судлаач, зохицуулагчаар ажилладаг. Тэрээр 2018 онд Монгол Улсын Их Сургуулийн “Төрийн Удирдлага” хөтөлбөрийн Бакалаврын зэргийг хамгаалсан. Одонтуяа нь олон улсын болон үндэсний хэмжээний хөгжлийн салбар дахь төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд тэрээр тогтвортой байдалтай холбоотой төслүүд болон хяналт- шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллаж байна.   

Н.Нандинцэцэг
СУДЛААЧ/ЗОХИЦУУЛАГЧ

Нандинцэцэг 2020 онд IRIM-д судлаачаар ажилд орсон. МУИС-ийн социологийн бакалавр зэрэгтэй. Түүний судлаачийн үүрэг бол төслийг амжилттай эхлүүлэх, төлөвлөх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хаах зэрэг үүрэг хариуцлага багтдаг. Нандинцэцэгийн судалгааны сонирхол бол технологи, нийгмийн сүлжээ, тогтвортой хөгжил юм. Тэрээр төрөлх монгол хэлтэй, англи хэлний дунд зэргийн мэдлэгтэй. 

Б.Халиунбат
СУДЛААЧ/ЗОХИЦУУЛАГЧ

Батдоржийн Халиунбат нь 2013 оноос IRIM-д судлаачаар ажиллаж байгаа бөгөөд МУИС-ийг Социологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр сүүлийн жилүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээний төслийн чиглэлээр мэргэшиж байна. Халиунбат нь уул уурхай, олон нийтийн оролцооны төслүүд дээр Ганцаарчилсан ярилцлага (ГЯ), Фокус бүлгийн ярилцлага (ФБЯ) зэрэг чанарын судалгааны аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулж байсан арвин туршлагатай.