Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь Японы Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг 2018 оны 4 сараас 2021 оны 3 сарыг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлж эхлээд байна.
Төсөл нь сонгосон дүүрэг, аймгийн 8 ЕБС, 5 НТБТ-д суралцаж буй боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд (ТХХ)-д хүртээмжтэй боловсрол олгох, энэ хүрээнд ЕБС-дад тэгш хамруулан сургах боловсролын (ТХСБ) тогтолцоог бүрдүүлэх, НТБТ-д суурилан сурагчдыг сургуульд нь буцаан оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн ТХХ-ийг тэгш хамруулан сургах тогтолцоог нь сайжруулах, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, эдгээр хүчин чармайлтыг олон нийтээр дэмжүүлэхийн тулд эцэг эх, боловсролын ажилтнуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг төрийн бодлогод тусгах чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй.
Хэрэгцээ тодорхойлох судалгаа нь ТХХ-ийг тэгш хамруулан сургаж буй өнөөгийн бүтэц, тогтолцоо, практикийг үнэлэх, эцэг эх, багш нарын ТХХ-тэй ажиллах мэдлэг, арга зүй, оролцоог үнэлэх, ЕБС, НТБТ-ийн хэрэгцээг тодорхойлж, үр дүнд нь үндэслэн төслийн үйл ажиллагаанд ашиглахуйц нотолгоо, санал зөвлөмжийг боловсруулах зорилготой. Энэ хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан:
Судалгаанд төслийн зорилтот аймаг, дүүргийн найман ЕБС болон таван НТБТ-ийн багш, сургалтын менежер, эцэг эх, хороо, цэцэрлэгийн мэргэжилтэн, аймаг/дүүргийн ЗДТГ-ын боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, БСШУСЯ-ны Тэгш хамруулан сургах болон Насан туршийн боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэн болон Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэнгүүд зэрэг нийт 686 оролцогчдоос тоон болон чанарын аргуудын дагуу (Асуумж-630, Хагас бүтэцлэгдсэн ярилцлага-43, Гүнзгийрүүлсэн ярилцлага-3, Кейс судалгаа-10) мэдээлэл цуглуулав.