Туршилт судалгааны зорилго нь эрдэм шинжилгээний ажлын Монгол дахь мэдээлэл цуглуулах ажлын үед тулгарч болзошгүй бэрхшээл, мөн оновчтой мэдээлэл цуглуулах зохион байгуулалт зэргийг тодорхойлоход оршиж байлаа.
Төслийн бэлтгэл үе шатанд захиалагч судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн болон түүврийн ерөнхий мэдээллийг төслийн багт санал болгосон. Захиалагчийн санал болгосон мэдээлэл дээр үндэслэн төслийн баг нь судалгаа авах талбар болон түүврийн хэмжээг гаргасан. Нийт 300 иргэнийг туршилт судалгаанд хамруулсан.
Захиалагчийн санал болгосон арга зүйгээр нэг өрхөөс 2 буюу түүнээс дээш гишүүдийг оролцуулахаар төлөвлөж байсан. Харин төслийн үндсэн баг захиалагчтай хийсэн уулзалтын үр дүнд нэг өрхөөс 3 буюу түүнээс олон гишүүн оролцуулахаар болгон өөрчилж арга зүйг эцэслэсэн.
Талбарт мэдээлэл цуглуулах төлөвлөгөөний дагуу төслийн баг өдөрт судалгааг 2-3 удаагийн давтамжтайгаар зохион байгуулж ажилласан. Судалгаа бүр оролцогчдыг урих болон туршилт судалгааг зохион байгуулах гэсэн хоёр үндсэн үе шатуудаас үрдэж байсан. Мэдээлэл цуглуулалт дууссаны дараагаар төслийг баг цугласан мэдээллийг шивж оруулан датаг цэвэрлэж техникийн тайлангийн хамтаар захиалагчид илгээсэн