Японы Хүүхдийг Ивээх Сан (ЯХИС), Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ)-тай хамтран Японы Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2015 оны 3-р сараас 2018 оны 3-р сарын хооронд хэрэгжүүлсэн. Уг төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нийт 24 сургуулийг хамруулсан.
Энэхүү үнэлгээний ерөнхий зорилго нь нотолгоонд суурилсан аргачлалаар уг төслийн үр дүн, хэрэгжилтийн явцыг үнэлж, дүн шинжилгээ хийхэд оршиж байв.
Ялангуяа, үнэлгээний хүрээнд
Үнэлгээнд зорилтот 3 дүүргийн төсөлд хамрагдсан 24 сургуулийг хамруулсан. Мөн төслийн үр нөлөө, өөрчлөлтийг үнэлэх зорилгоор хяналтын бүлэг болгож төсөлд хамрагдаагүй 10 сургуулийг сонгож авсан. Үнэлгээнд нийт 504 багш, 500 эцэг эхийг хамруулсан. Мөн түүнчлэн 3 фокус бүлгийн ярилцлага, 38 ганцаарчилсан ярилцлага болон 10 кейс судалгааны мэдээлэл цуглуулсан. Үнэлгээний үр дүнд сурагчдын суралцах чадварын талаарх эцэг, багш нарын мэдлэг хандлага, дадал болон оролцоонд гарсан өөрчлөлтийг тодорхойлсон. Мөн төслийн хамааралтай байдал, хамтын ажиллагаа, үр нөлөө, тогтвортой байдлыг үнэлсэн.