Судалгааны ажлын зорилго нь Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн орчны бүсийн малчдын нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлыг Олон хэмжээст ядуурлын индекс (ОХЯИ) тооцох замаар тодорхойлох болон орчны бүсийн байгалийн нөөц, түүний доройтол, хамгааллын асуудал, иргэдийн оршин суугаа нутгийнхаа байгаль, зэрлэг амьтдад хандах иргэдийн мэдлэг, хандлагыг тодорхойлоход чиглэсэн.
Судалгааны тоон мэдээллийг төслийн зорилтот Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсэгт хамаарах Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн баг, Шинэжинст сумын Уртын гол баг, Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт баг, Цогт сумын Баянтоорой тосгон болон Эрдэнэ сумын Өлзийт багийг хамруулан 2022оны 1-р сард зохион байгуулан, цуглуулсан.
Судалгаанд нийт 69 өрхийг хамруулж, өрх тус бүрээс насанд хүрсэн, шийдвэр гаргах түвшний нэг гишүүнийг оролцуулав. Эдгээр судалгаанд оролцсон гишүүдийн 52 нь өрхийн тэргүүлэгч, 14 нь эхнэр эсвэл нөхөр, 3 нь хүү эсвэл охин байв. Судалгаанд оролцогчдын 75.4% буюу 52 нь эрэгтэй, үлдсэн 24.6% буюу 17 нь эмэгтэйчүүд байна.Асуулгаар тухайн 69 өрхийн 309 гишүүний мэдээллийг цуглуулсан болно.