2021 оны есдүгээр сард Азийн Сангаас хүүхдүүддээ ном уншихыг сурталчлах, боловсролын үр дүнг сайжруулах зорилгоор “Хамтдаа уншицгаая” санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү санаачилга нь монгол хэл дээрх чанартай хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх, насанд хүрэгчдэд бага насны хүүхдүүдтэй ном унших хэвшлийг бий болгоход чиглэсэн цогц хөтөлбөр юм. Энэхүү санаачилга нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал “хэрэгсэл” болгон ашиглахад туслах зорилготой юм.
Уг судалгаа нь Азийн Сангийн “Хамтдаа уншицгаая” санаачилгын хүрээнд хэрэгжих төсөл, кампанит ажлуудын үр дүнд гарсан өөрчлөлтийг хэмжихэд шаардлагатай суурь мэдээллийг цуглуулах үндсэн зорилготой. Энэхүү судалгаагаар 0-5 насны монгол хүүхдийн номд дуртай байдал, гэр бүл дэх хүүхдэд зориулсан номын хүртээмж, ном уншихын ач холбогдол, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ ном уншиж өгөх дадлыг тодруулахад чиглэсэн.
Судалгааг тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан зохион байгуулсан. Тоон судалгаанд Улаанбаатар хотын сонгогдсон сургууль, цэцэрлэгийн 0-5 хүүхдүүдийн 834 эцэг, эхчүүдийг хамруулав. Харин чанарын судалгаанд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, дүүргүүдийн боловсролын хэлтэс, цэцэрлэг, сургуулийн удирдлагуудын төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага хийсэн.
Mongolia_Study-on-the-Reading-Habits-of-Parents-and-Children_Mongolian.pdf (asiafoundation.org)
Хяналт шинжилгээ үнэлгээ ";}s:10:"short_desc";s:367:"Судалгаа нь Азийн Сангийн “Хамтдаа уншицгаая” санаачилгын хүрээнд хэрэгжих төсөл, кампанит ажлуудын үр дүнд гарсан өөрчлөлтийг хэмжихэд шаардлагатай суурь мэдээллийг цуглуулах үндсэн зорилготой.