Японы Хүүхдийг Ивээх Сан (ХИС), Нэгдсэн Үндэсний Байгууллагын Итгэлцлийн Сан (НҮБИС)-ийн санхүүжилттэйгээр 2021-2024 оны хооронд “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд, IRIM судалгааны хүрээлэн нь “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн суурь үзүүлэлтүүдийг тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх ерөнхий зорилго бүхий суурь судалгааг гүйцэтгэлээ. Энэхүү зорилгын хүрээнд уг суурь судалгаа нь дараах хоёр зорилтуудыг дэвшүүлэн ажиллав. Үүнд:
Судалгааны өгөгдөл цуглуулах ажлыг төслийн зорилтот дүүргүүд болох Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргүүдийн зорилтот сургуулиуд, байгууллагуудыг хамруулан гүйцэтгэлээ. Суурь судалгааны мэдээллийг тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан цуглуулсан. Тухайлбал, төслийн зорилтот бүлэг 12-18 насны сурагч охидоос асуулга болон фокус бүлгийн ярилцлага, харин хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас чанарын ярилцлагын аргаар мэдээллүүдийг цуглуулан дүн шинжилгээ хийв. Эдгээрээс гадна Монгол улсад мөрдөгдөж буй хүүхэд хамгааллын үйлчилгээний эрх зүйн орчныг тоймлон судалсан.
Суурь судалгааны тоон судалгаанд нийт 664 сурагч охид хамрагдсан. Тоон судалгаанд Computer Assisted Personal Interviewing (CATI) буюу компьютерт суурилсан биечлэн мэдээлэл цуглуулах аргыг ашигласан. Чанарын судалгааны хүрээнд кейс судалгаа (КС), фокус бүлгийн ярилцлага (ФБЯ), голлох мэргэжилтний ярилцлага (ГМЯ), хагас бүтэцлэгдсэн ярилцлага (ХБЯ), баримт бичгийн шинжилгээ (ББШ) аргуудыг ашигласан ба нийт 53 мэргэжилтэн, 25 сурагч охид болон 5 хохирогч охид хамрагдсан.
Судалгааны тайлан: UNTF_Baseline_Survey_MON.pdf (savethechildren.mn)
"IRIM судалгааны хүрээлэн нь “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн суурь үзүүлэлтүүдийг тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх ерөнхий зорилго бүхий суурь судалгааг гүйцэтгэлээ.