Судалгаа нь хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан хараагүй иргэд ажиллах боломжтой ажлын байрыг тодорхойлоход оршисон.
Хараагүй иргэдийн эрхлэхэд тохиромжтой ажлын байрны жагсаалтыг гаргах;
Хараагүй иргэдийн ажлын байрыг бий болгоход төр засаг болон хувийн хэвшлээс хүсч буй дэмжлэг зэргийг тодорхойлох.
Улсын хэмжээнд 8000 орчим хараагүй иргэд байдаг бөгөөд энэхүү судалгаанд тэднийг төлөөлөх чадвар бүхий 16 ба түүнээс дээш насны харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан хараагүй 150 иргэн, хараагүй иргэдийн өрхийн 139 гишүүнийг хамруулсан.
Судалгааг Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Дархан уул, Ховд, Орхон, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт зохион байгуулсан юм
Судалгаа нь хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан хараагүй иргэд ажиллах боломжтой ажлын байрыг тодорхойлоход оршисон. Хараагүй иргэдийн эрхэлж байгаа ажлын байрны жагсаалтыг гаргах; Хараагүй иргэдийн эрхлэхэд тохиромжтой ажлын байрны жагсаалтыг гаргах; Эдгээрийг хараагүй иргэдийн хараагүй болсон байдал, харааны байдал, хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, нас, хүйс, боловсрол, мэргэжил, хот хөдөөгийн байршил, ам бүлийн тоо, өрхийн орлого зэргээр харьцуулж гаргах; Хараагүй иргэдийн ажлын байрыг бий болгоход төр засаг болон хувийн хэвшлээс хүсч буй дэмжлэг зэргийг тодорхойлох.