Монгол улсаас НҮБ-ын 1994 оны Олон Улсын Бага Хуралд оролцож, Хүн ам, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн асуудалд өндөр анхаарал хандуулж ажиллахаар нэгдэн орсон үүргээ хэрхэн гүйцэтгэж буй хэрэгжүүлэлтийг үнэлэх зорилготой. Судалгаа нь гэр бүл төлөвлөлтийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь үйлчилгээ, суурь судалгаа, мэдээлэл, олон хүн ам хөгжлийн бодлогын шинжилгээ 13.14 дэхь догол мөрөнд тайлбарлагдсанаар “costed population package”-д суурилсан санхүүгийн нөөцийн зарцуулалт зэрэг асуудлуудыг судалсан.
Төслийн хүрээнд танай ажилтнуудын гүйцэтгэсэн үйлчилгээний талаарх танилцуулга, тодорхойлолт:
Захиалагч тал үндсэн зорилтуудыг хангахуйц хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн ба боловсруулагдсан хэрэглэгдэхүүнийг туршиж, сайжруулах саналыг дэвшүүлэн эцэслэсэн.
Захиалагч талын санал болгосон талбар дээр судалгааны арга зүй болон түүврийн аргачлалыг урьдчилан туршиж нэгдсэн аргачлал бэлтгэсэн.
Мэдээлэл цуглуулах ажлын төлөвлөгөө боловсруулж, бүрэн мэдээлэл бүхий чанартай судалгааг тогтсон хугацаанд цуглуулсан.
Цугларсан мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг дотооддоо болон захиалагч байгууллагаар хянуулж тухай бүрт нь засварлаж, мэдээлэл оруулах программд оруулахад бэлэн болгосон.
Мэдээллийг шивж, цэвэрлэн, алдаагүй нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан.
Цаасаар цугларсан бүх мэдээллийг захиалагч байгууллагын архивын стандарт шаардлагын дагуу архивлаж, нэгтгэн хүлээлгэн өгсөн.
Судалгааны бусад олдворууд, холбоо барих хаяг, координат, зочлолтын баримтуудыг мөн нэгтгэн хүлээлгэн өгсөн.