Төслийн талаарх товч танилцуулга:
Төслийн үйл ажиллагааны үр дүнд төслийн зорилтот бүлгүүдийн дундах мэдлэг, зан үйл, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах нь судалгааны үндсэн зорилго болно. Төслийн баримт бичигт төслийн гол үр дүнг: “орон нутгийн иргэд ба зам, уул уурхайн салбарт ажиллагсдын ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэг, хандлага, зан үйл 50 хувиар өссөн байна” гэж томьёолсон.
Судалгааны сүүлийн шат болох төгсгөлийн үнэлгээний судалгаа нь дараах зорилттой:
Төслийн зорилтот бүлгийн хүн амын ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаарх мэдлэг хандлага зан үйлийг 2012 оны байдлаар тодорхойлох
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаарх мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлтийг гол гол шалгуур үзүүлэлтээр харьцуулан шинжилж, төсөл хэрэгжсэн аймаг тус бүрээр болон зорилтот бүлэг тус бүрээр төслийн үр дүнг үнэлэх
Төслийн үндсэн үйлчилгээний танилцуулга:
Судалгааны баг судалгааны хэрэглэгдэхүүн, датад дүн шинжилгээ хийх хэрэглэгдэхүүн, түүвэрлэлтийн томьёог боловсруулах зэрэг судалгааны нарийвчилсан дизайн, арга зүйг боловсруулсан;
Мэдээлэл цуглуулах үе шатанд судалгаагаар цуглуулсан анхан шатны датаг MS Excel программ ашиглан ангилж, механик болон логик алдаатай эсэхийг шалгасан.
Дараа нь SPSS 21 программыг ашиглан 819 тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн.
Цугларсан дата, эцсийн тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн.