Зорилго 1. Монгол улсад гар утас хэрэглэгчдийн тоог оператор болон давхар хэрэглээ (хослол) тус бүрээр тодорхойлж, тэдний хэрэгцээ шаардлагыг тогтоох.
Энэ зорилгын хүрээнд дараах хоёр зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:
Зорилт 1: Үүрэн телефон хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувийг тодорхойлох.
Зорилт 2: Давхар дугаар хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувь болон хэрэглэж байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох.
Зорилго 2. Үүрэн телефоны компаниудад хэрэглэгчид хэр сэтгэл ханамжтай байгааг харьцуулан судлах
Зорилго 3. Үүн дээр үндэслэн Мобиком корпораци хэрэглэгчдээ тогтвортой барих, шинэ зах зээл эрэлхийлэхэд шаардлагатай маркетингийн хольцын бодлогын талаар захиалагч байгууллагад зөвлөмж өгөх.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Судалгааны баг судалгааны арга зүй, аргачлал болон судалгааны дизайныг нарийвчлан боловсруулсан.
Судалгааны түүврийн хүрээ, бүтцийн нарийвчлан боловсруулсан. Иргэдийг сонгохдоо тухайн орон нутгийн баг, хорооноос авах асуулга газар зүйн байршилаар жигд тархааж санамсаргүй 5 алхамт түүврийн аргачлал ашиглан мэдээлэл бүрдүүлэх өрхөө сонгосон.
Cудалгааны 2 төрлийн хэрэглэгдэхүүнийг зорилтот бүлэг тус бүрээр боловсруулж, туршилт судалгааг зохион байгуулж захиалагч талаар батлуулсан.
Судалгааны мэдээллийг 8 талбараас 8 маршрутын дагуу 18 судлаачийн бүрэлдэхүүнтэй баг гарч орон нутгийн хөтөлбөрийн ажилчид болон төслийн үр шим хүртэгчид, тэдний ар гэрийг хамруулан 2000 орчим оролцогчдоос 10 хоногийн хугацаанд мэдээлэл цуглуулсан байна.
Судалгааны тоон мэдээллийг SPSS 17.5 чанарын мэдээллийг QDA miner программаар боловсруулсан.
Эхлэлтийн, явцын, суурь судалгааны тайлангуудыг боловсруулж төслийн захиалагч талуудад хүргүүлсэн. Мөн төслийн гүйцэтгэлийн явцын болон өдөр тутмын мэдээг захиалагчид тогтмол хүргүүлж байв.
Зорилго 1. Монгол улсад гар утас хэрэглэгчдийн тоог оператор болон давхар хэрэглээ (хослол) тус бүрээр тодорхойлж, тэдний хэрэгцээ шаардлагыг тогтоох. Энэ зорилгын хүрээнд дараах хоёр зорилтыг дэвшүүлсэн. Үүнд: Зорилт 1: Үүрэн телефон хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувийг тодорхойлох. Зорилт 2: Давхар дугаар хэрэглэгчдийн нэвтрэлтийн хувь болон хэрэглэж байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох. Зорилго 2. Үүрэн телефоны компаниудад хэрэглэгчид хэр сэтгэл ханамжтай байгааг харьцуулан судлах Зорилго 3. Үүн дээр үндэслэн Мобиком корпораци хэрэглэгчдээ тогтвортой барих, шинэ зах зээл эрэлхийлэхэд шаардлагатай маркетингийн хольцын бодлогын талаар захиалагч байгууллагад зөвлөмж өгөх.