Ухаалаг гар утасны аудио мэдээлэл цуглуулах төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
Дата, өгөгдлийн сан бүрдүүлэх чиглэлээр мэргэшсэн APPEN ОУБ-ын захиалгаар дуу хоолой таних (voice recognition) гар утасны аппликейшн хөгжүүлэлтэд ашиглах аудио мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэлээ.
Оролцогч нь Монгол хэл дээр бэлдсэн өдөр тутмын амьдралын хэв маягтай 150 орчим өгүүлбэрийг уншиж хоолойгоо бичүүлэх ба бичлэг нэг цаг орчим үргэлжилнэ.