IRIM судалгааны хүрээлэн нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл"-ийн үнэлгээний ажлыг 2021 оны 10 дугаар сараас 12 сарын хугацаанд гүйцэтгэлээ.
Уг төсөл нь мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, “чадамжийн төв”-ийг хөгжүүлэх замаар барилга, цахилгаан, механикийн мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 2019 оны 3-р сараас 2022 оны 2-р сар хүртэлх хугацаанд Улаанбаатар, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өмнөговь аймгуудын 7 политехник коллежүүдэд амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Төслийн үнэлгээг GIZ-ийн үр дүнд тулгуурласан хяналтын системийн нэг хэсэг болох KOMPASS аргачлалын хүрээнд боловсруулсан дизайн, шалгуур үзүүлэлтэд үндэслэн чанарын аргуудад тулгуурлан зохион байгууласан. Үнэлгээний мэдээлэл цуглуулалт төсөл хэрэгжсэн 4 аймаг, Улаанбаатар хотын хүрээнд зохион байгуулагдах ба энэ хүрээнд төслийн үр шим хүртэгч гол талуудтай ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын аргуудаар мэдээллийг цуглуулж шинжилгээ хийсэн.
Хяналт шинжилгээ үнэлгээ ";}s:10:"short_desc";s:445:"IRIM судалгааны хүрээлэн нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн захиалгаар "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл"-ийн үнэлгээний ажлыг 2021 оны 10 дугаар сараас 12 сарын хугацаанд гүйцэтгэлээ.