Швейцарын Хөгжлийн агентлагийн (ШХА)-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр (ЗДТСХ) II нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээ, тэр дундаа гэр хорооллын хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хүргэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах зорилготой хотын засаглалыг сайжруулах бүрэлдэхүүн хэсэгтэй. Хөтөлбөрийн тус зорилтын хүрээнд Азийн сан Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-тай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь гэр хорооллын түвшний төрийн үйлчилгээг сайжруулах түүнчлэн гэр хорооллыг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг иргэдийн санал, санаачилга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийхэд НЗДТГ-ыг чадавхжуулахад оршиж байна.
2021 оны 08 сараас эхлэн 2022 оны 2 сарын хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн баг Судалгааны арга зүйн гарын авлага сайжруулах, сургагч багш бэлтгэх зөвлөх үйлчилгээний төслийг гүйцэтгэлээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний гол зорилго нь ‘Хотын засаглалыг сайжруулах (ХЗС)’ нь төслийн Үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн 1-ийн хүрээнд НЗДТГ-ын болон Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн (ХНХТ) ажилтан албан хаагчдын судалгаа шинжилгээний чадавхыг бэxжүүлэхэд чиглэсэн.
Зөвлөх үйлчилгээг дараах зорилтуудын хүрээнд гүйцэтгэв:
Швейцарын Хөгжлийн агентлагийн (ШХА)-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр (ЗДТСХ) II нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээ, тэр дундаа гэр хорооллын хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хүргэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах зорилготой хотын засаглалыг сайжруулах бүрэлдэхүүн хэсэгтэй.