IRIM судалгааны хүрээлэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн захиалгаар “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн туслалцааны хүрээ (2017-2022)”-ний үнэлгээний төслийг гүйцэтгэж байна. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэхүү баримт бичиг нь дараах 3 стратегийн чиглэлийн хүрээнд хэрэгжиж байна.
Стратегийн чиглэл 2 буюу Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш хүртээмжтэй нийгмийн үйлчилгээг бий болгох хүрээнд Бүх төрлийн алагчлалын эсрэг (ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТ) хууль тогтоомж баталж хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай хуулийг УИХ хэлэлцэж байна.
IRIM-н төслийн багийн гүйцэтгэж буй хараат бус хөндлөнгийн үнэлгээ нь
Энэхүү үнэлгээний төслийг 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд гүйцэтгэнэ. Үнэлгээний хүрээнд гүнзгийрүүлсэн баримт бичгийн шинжилгээ хийгдэнэ. Мөн НҮБХТХ-ний хүрээнд хамтран ажилласан гол талуудтай ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага хийгдэх ба мэдээлэл цуглуулалтыг нийт 4 аймаг, Улаанбатар хотод гүйцэтгэнэ. Үнэлгээний урьдчилсан болон эцсийн үр дүн гармагц, оролцогч талуудтай цуврал зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна.
IRIM судалгааны хүрээлэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн захиалгаар “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн туслалцааны хүрээ (2017-2022)”-ний үнэлгээний төслийг гүйцэтгэж байна.