Төслийн талаарх товч танилцуулга:
Судалгааны зорилго: Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн Зан Үйлийг Өөрчлөх Харилцааны Стратегийг боловсруулахаар зорьж буй ХНҮБХАС-ийн “Улс орны 5 дах хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих нарийвчилсан чанарын нотолгоог бий болгох юм. Төслийн хүрээнд хэрэгжиж буй чанарын судалгаа нь залуучуудын эрүүл мэндийн дадал, зан үйл болон хандлагын талаарх гүнзгийрүүлсэн суурь үнэлгээг бий болгохыг зорьсон.
Бэлгэвчийн хэрэглээ гэх мэт орчин үеийн жирэмслэлтээс сэргийлэх аргуудын хэрэглээ, бэлгийн харилцаа гэх мэт эрүүл мэндийн зан үйлийг бий болгодог нийгэм, соёлын, хувь хүний, олон нийтийн хүчин зүйлүүдийг ойлгох
Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тархалтыг бууруулахад саад болж буй хувь хүний болон олон нийтийн дунд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах зорилготой нөлөөллийн үйл ажиллагаанд ач холбогдолтой хувь нэмрийг оруулах .
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Судалгааны зорилтот талбарыг сонгохдоо 1) Газар зүйн бүс 2) Xотжилтын түвшин (үндэсний статистик мэдээлэлд үндэслэн), болон 3) Хүн ам зүйн мэдээлэл (залуучуудын тоо, дундаж орлого гэх мэт), 4) НҮБХАС-ийн өнөөгийн үйл ажиллагааны хамрах хүрээ зэрэг 5 хүчин зүйлийг харгалзан үзсэн. Судалгааны зорилтот бүлгүүдийн хувьд:
Залуучууд,
Эцэг эхчүүд,
Оролцогч талууд (эмч, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, ТББ-н хүрч очих ажилтан гэх мэт)-г хамруулсан.
Судалгааны хүрээнд залуучуудын бүлгүүдийг сонгохдоо, ажлын даалгаварт дурдсанчлан их сургуулийн, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид болон сургууль завсардсан залуучуудыг хамруулсан. Мөн эцэг эхийн бүлгийн хувьд эдгээр бүлгүүдийн эцэг эхчүүдээс мэдээлэл цуглуулсан.
Судалгааны хүрээнд залуучуудын дунд 20 фокус бүлгийн ярилцлага, эцэг эхчүүдийн дунд 4 фокус бүлгийн ярилцлагыг тус бүр зохион байгуулсан бол оролцогч талуудын хувьд нийт 20 ганцаарчилсан ярилцлагыг зохион байгуулсан. Чанарын судалгааны хүрээнд нийт 308 оролцогчид судалгаанд хамрагдсан байна.
Төслийн талаарх товч танилцуулга: Судалгааны зорилго: Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн Зан Үйлийг Өөрчлөх Харилцааны Стратегийг боловсруулахаар зорьж буй ХНҮБХАС-ийн “Улс орны 5 дах хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих нарийвчилсан чанарын нотолгоог бий болгох юм. Төслийн хүрээнд хэрэгжиж буй чанарын судалгаа нь залуучуудын эрүүл мэндийн дадал, зан үйл болон хандлагын талаарх гүнзгийрүүлсэн суурь үнэлгээг бий болгохыг зорьсон. Бэлгэвчийн хэрэглээ гэх мэт орчин үеийн жирэмслэлтээс сэргийлэх аргуудын хэрэглээ, бэлгийн харилцаа гэх мэт эрүүл мэндийн зан үйлийг бий болгодог нийгэм, соёлын, хувь хүний, олон нийтийн хүчин зүйлүүдийг ойлгох Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тархалтыг бууруулахад саад болж буй хувь хүний болон олон нийтийн дунд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах зорилготой нөлөөллийн үйл ажиллагаанд ач холбогдолтой хувь нэмрийг оруулах .