Төслийн талаарх товч танилцуулга:
Энэхүү хөндлөнгийн судалгааны ажлын зорилго нь байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг үнэлж, түүнд дүн шинжилгээ хийн цаашид өөрчлөх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход оршиж байв.
Судалгааны зорилт
ЦЕГ хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанарыг үнэлэх. Ингэхдээ дараах хүрээнд үнэлнэ.
Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
Үйлчилгээний чанар, хүртээмж
Албан хаагчийн ёс зүй
ЦЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны санал зөвлөмж боловсруулах.
Төслийн зорилго, зорилтын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, замын цагдаагийн гэсэн үндсэн 3 чиглэлийн үйлчилгээг хамруулан мониторинг хийсэн. Тус төслийн тайлангаас цагдаагийн байгууллагад хандах иргэдийн хандлага, үйлчилгээний өнөөгийн байдал зэргийг харж болохоос гадна цагдаагийн ажилтнуудын ажлын нөхцөл байдал зэргийг мөн давхар харах боломжтой болох юм.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Судалгааны баг захиалагч болон холбогдох талтай (ХЗЯ) уулзалт хийж зөвшилцсөний дагуу түүврийн бүтэц, талбар зэрэгт өөрчлөлт оруулсан ба түүврийн бүтцийг иргэдийн хувьд зорилтот болон зорилтот бус гэж ангилан судалгааг явуулахаар болсон.
Түүврийн бүтцэд оруулсан өөрчлөлттэй уялдуулан арга зүй, аргачлалд өөрчлөлт оруулан судалгааны хэрэглэгдэхүүнийг боловсруулсан.
Тэдгээр хэрэглэгдэхүүнийг ашиглан судалгааны мэдээллийг хагас бүтэцчилэгдсэн асуулгын ба гүнзгийрүүлсэн ярилцлагын аргаар нийт 8 цэгт 300 иргэд (үүнээс 120 зорилтот, 180 зорилтот бус иргэд), 28 тус байгууллагын удирдлагаас мэдээлэл цуглуулсан.
Цагдаагийн байгууллагын мөрдөж буй холбогдох хууль тогтоомж зэргийг судлан цагдаагийн байгууллагын өнөөгийн үйлчилгээний дүр зургийг гаргаж ирэхийг зорьсон.
Судалгааны зэрэг тайланг боловсруулж төслийг захиалагч талд болон ХЗЯ-нд хүргүүлсэн.
Судалгааны үр дүнгээр ХЗЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар нь салбарын төрийн нарийн бичиг болон сайдад танилцуулга хийн тайланг хүргүүлсэн.
Төслийн талаарх товч танилцуулга: Энэхүү хөндлөнгийн судалгааны ажлын зорилго нь байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг үнэлж, түүнд дүн шинжилгээ хийн цаашид өөрчлөх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход оршиж байв. Судалгааны зорилт ЦЕГ хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанарыг үнэлэх. Ингэхдээ дараах хүрээнд үнэлнэ. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт Үйлчилгээний чанар, хүртээмж Албан хаагчийн ёс зүй ЦЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны санал зөвлөмж боловсруулах. Төслийн зорилго, зорилтын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, замын цагдаагийн гэсэн үндсэн 3 чиглэлийн үйлчилгээг хамруулан мониторинг хийсэн. Тус төслийн тайлангаас цагдаагийн байгууллагад хандах иргэдийн хандлага, үйлчилгээний өнөөгийн байдал зэргийг харж болохоос гадна цагдаагийн ажилтнуудын ажлын нөхцөл байдал зэргийг мөн давхар харах боломжтой болох юм.