Төслийн талаарх товч танилцуулга:
Энэхүү үнэлгээний судалгааны зорилго нь Дэлхийн Зөнгийн “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөлд хамрагдсан зорилтот бүлэгт гарсан төслийн үр нөлөөг хэмжих юм.
Үнэлгээний судалгаа нь дараах гол зорилтуудын хүрээнд хэрэгжинэ:
Хөтөлбөрийн дизайны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагаварыг үнэлэх
Дэлхийн зөнгийн төслийн үр ашиг хүртэгчдийн дундах төслөөс бий болсон нөлөөллийн ажлын үр нөлөө болон өөрчлөлтийг тодорхойлох (хүүхэд, гэр бүл, олон нийт)
Хөтөлбөртэй холбоотой шууд болон шууд бус амжилттай туршлагуудыг тодорхойлох
Цаашид сонгогдсон газруудад төөл хэрэгжих боломжийг тодруулах, санал зөвлөмж гаргах
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Энэхүү судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг ашиглана.
Ерөнхийдөө суурь судалгаанд ашиглагдсан судалгааны аргыг ашиглах бөгөөд, энэ нь суурь болон төгсгөлийн судалгааны үр дүнг харьцуулж төслийн үр нөлөөг хэмжих боломжийг олгоно.
Ганцаарчилсан ярилцлага. Чанарын судалганы арга болох ганцаарчилсан ярилцлагыг орон нутгийн эрүүл мэндийн хэлтэс/ өрхийн эмч болон төслийн зохицуулагчдаас мэдээлэл цуглуулахад ашиглана. Мэргэжилтнүүдтэй хийх ганцаарчилсан ярилцлагаар эх, хүүхдэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа нь зорилгодоо хүрсэн эсэх, орон нутгийн эрүүл мэндийн хэлтэсийн чадавхийн талаарх санал бодол зэрэг асуудалд анхаарлаа хандуулна.
Асуумж. Төслийн зорилтот бүлэг болох асран хамгаалагчид, эхчүүд, хүүхдүүд болон эрүүл мэндийн ажилтнуудаас нялх хүүхдийн асаргаа сувилгаа болон олон найрлагат бичил тэжээлийн холмигийн талаарх мэдлэгийг үнэлэхэд ашиглагдна.
Судалгааны мэдээллийг асуумж, ганцаарчилсан ярилцлага, баримт бичгийн судалгаа болон ажиглалтын арга гэх мэт тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан цуглуулна.
Антропометрийн хэмжилт. Судалгаанд оролцогчдын хоол тэжээлийн байдал, таргалалт, тураал болон цус багадалтын хэмжээг тодорхойлохын тулд судалгааны багийнхан жирэмсэн эхчүүдийн бугуйн тойргийг хэмжих бөгөөд хөхүүл эхчүүд болон хүүхдүүдийн жинг үзнэ.
Эрүүл мэндийн үзлэг. Хүүхдийн рахитын шинж тэмдгийг оношлохын тулд судалгааны баг эхчүүд болон хүүхдүүдэд үзлэг хийнэ.
Баримт бичгийн судалгаа. Баримт бичгийн судалгаагаар орон нутгийн хүн ам зүйн мэдээлэл, эрүүл мэнд болон төрөлтийн хэмжээ гэх мэт статистик мэдээллийг цуглуулах бөгөөд орон нутгийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон орон нутгийн төслийн түвшин дэх байгууллагаас хоёр дах нх сурвалжийн мэдээллийг авна.
Түүврийн нийт хэмжээ нь 386 хүүхэд, 125 хөхүүл эхчүүд, 131 жирэмсэн эхчүүд байна.
Судалгаанд хамрагдах сумыг санамсаргүй аргаар сонгож авна. Эдгээр сум нь төсөл хэрэгжсэн сумдыг бүрэн төлөөлөх чадвартай.
Төслийн талаарх товч танилцуулга: Энэхүү үнэлгээний судалгааны зорилго нь Дэлхийн Зөнгийн “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөлд хамрагдсан зорилтот бүлэгт гарсан төслийн үр нөлөөг хэмжих юм. Үнэлгээний судалгаа нь дараах гол зорилтуудын хүрээнд хэрэгжинэ: Хөтөлбөрийн дизайны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагаварыг үнэлэх Дэлхийн зөнгийн төслийн үр ашиг хүртэгчдийн дундах төслөөс бий болсон нөлөөллийн ажлын үр нөлөө болон өөрчлөлтийг тодорхойлох (хүүхэд, гэр бүл, олон нийт) Хөтөлбөртэй холбоотой шууд болон шууд бус амжилттай туршлагуудыг тодорхойлох Цаашид сонгогдсон газруудад төөл хэрэгжих боломжийг тодруулах, санал зөвлөмж гаргах