IRIM судалгааны хүрээлэн Маастрихтийн их сургуультай хамтран Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын санхүүжилттэйгээр “Малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зан үйлийн судалгаа”-г хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн гол зорилго нь малчдын нийгмийн асуудлыг болон тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой зан төлөвийг судлах явдал юм.
Энэхүү төсөл нь Монгол улсын 4 бүсийн 8 аймагт (Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговь) хэрэгжсэн. Төслийн мэдээлэл цуглуулалт 2021 оны 9-11-р сард зохион байгуулагдсан ба утсаар мэдээлэл цуглуулах компьютерт суурилсан арга ашиглан нийт 4000 малчдаас судалгаа авсан.
Төслийн явцад судалгааны баг зорилтот 8 аймгийн 4000 малчдаас судалгаа аван малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой зөн төлөвийг судалсан.
Тус судалгаа нь тоон болон чанарын судалгаа гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдсэн. Тоон судалгаагаар дамжуулж 4000 малчдаас судалгаа авсан ба энэ нь 2021 оны 9-р сараас 11-р сарын хооронд үргэлжилсэн. Мэдээлэл цуглуулалтыг утсаар мэдээлэл цуглуулах компьютерт суурилсан аргыг (CATI) ашиглан зохион байгуулсан. Харин чанарын судалгаанд нийт 52 хүн хамрагдсан ба үүнд багийн дарга, холбогдох газруудын мэргэжилтнүүд оролцсон ба ганцаарчилсан ярилцлагын арга ашигласан. Чанарын судалгааны мэдээлэл цуглуулалт 2021 оны 10-р сараас 11-р сарын хооронд үргэлжилсэн.
A Study on Herders’ Behavior towards Social and Health Insurance (ilo.org)
Энэхүү төслийн гол зорилго нь малчдын нийгмийн асуудлыг болон тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой зан төлөвийг судлах явдал юм.