Монгол Экологийн Төв (МЭТ) нь ‘Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус (ЗТХК)’ хөтөлбөрийг 2019-2022 оны хугацаанд хэрэгжүүлж байна. Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй уг хөтөлбөр нь Монгол орны байгалийн болон соёлын өв, нөөц баялгийг зохицуулах, хяналт ГАЗАРЗҮЙН ХАМРАХ ХҮРЭЭ тавих, хамтран ажиллах, манлайлах чиглэлээр 15-22 насны залуусын ур чадварыг хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, бие даасан хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн.
Уг хөтөлбөрийн суурь судалгааг 2020 оны 11-р сараас эхлэн IRIM судалгааны хүрээлэнгийн баг гүйцэтгэж байгаа ба уг судалгааны хүрээнд хөтөлбөрийн дэд зорилт тус бүрийн суурь нөхцөл байдлыг тодорхойлох, сурагчдыг чадавхжуулахад чиглэсэн олон талт сургалтын хэрэгцээг тодорхойлохыг зорьж байна.
Судалгаанд хөтөлбөрийн зорилтот орон нутаг болох Ховд, Өмнөговь, Улаанбаатар хотын 6 ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, багш, удирдлага болон орон нутгийн ТХГН-ийн мэргэжилтнүүдийн
төлөөллийг хамруулсан. Нийт судалгааны түүврийг нэгтгэвэл 60 ярилцлага, 373 асуумжаар цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.