Төслийн талаарх товч танилцуулга:
Ойлголт мэдлэг тогтоох судалгаа нь дараах үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг хэмжих суурь мэдээллийг цуглуулах зорилготой байсан:
Орон нутгийн хөгжилд бичил уурхай эрхлэгчид хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй оролцогч талуудын хувь хэмжээ (Зорилгын үзүүлэлт I)
Бичил уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийн ард иргэд, орон нутгийн засаг захиргаа болон томоохон уул уурхайн компаниудын төлөөлөгчдийн сөрөг хандлагын өөрчлөлт (Үр дүн 3.4, үзүүлэлт 3)
Суурь судалгааны мэдээллийг олон янзын оролцогч талуудаас цуглуулсан бөгөөд үүнд олон нийт, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагууд, бичил уурхайчид багтсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтаар 16 сумдаас нийт 20 фокус бүлгийн ярилцлага, 65 хагас бүтэцчилсэн ярилцлага, 974 асуумж, 16 талбарын ажиглалтын хуудас, 6 кейс судалгааг цуглуулсан.
2014 оны суурь судалгааны үр дүн их хэмжээний тоо баримт, статистик болон мэдээлэл агуулах хэдий ч одоогийн байдлаар хянан шалгах тогтолцооны эхлэл л тавигдаж байгаа юм.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Хамааралтай лавлах ном хэвлэл, бичиг баримт, материал (БОХТОН төслийн баримт бичиг, 2014 оны ажлын төлөвлөгөө, хяналт болон үнэлгээний төлөвлөгөө ба логик хүрээ) болон ажлын удирдамжийн Хавсралт 1, Хавсралт 2-г судлах
Дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл цуглуулах аргачлал боловсруулах. Мэдээлэл цуглуулах аргуудад хоёрдогч мэдээллийн шинжилгээ, өмнөх тайлан болон судалгааны ажил, уулзалт, оролцооны хэрэглэгдэхүүн ашигласан зорилтот бүлгийн ярилцлага, гол хүмүүсийг хамарсан ярилцлага асуумж зэрэг орох бөгөөд зөвлөгөө авах зорилгоор БОХТОН II төсөлд танилцуулах
Ойлголт мэдлэгт тогтоох судалгааг хийх зохистой аргачлалыг санал болгох
Урьдчилсан байдлаар ажлын төлөвлөгөө болон хуваарийг боловсруулах. БОХТОН багтай зөвшилцөж ажлын төлөвлөгөө, хуваарь болон судалгаа хийх байршлууд дээр санал нэгдэх. Бүх талбарын ажлын зардлыг агуулсан нийт судалгааны төсвийг урьдчилсан байдлаар гаргаж Азийн Санд танилцуулах.
Ойлголт мэдлэг тогтоох судалгааг санал нэгдсэн аргачлалын дагуу, санал нэгдсэн хугацаанд хийж гүйцэтгэх.
Ойлголт мэдлэг тогтоох судалгаа нь дараах үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг хэмжих суурь мэдээллийг цуглуулах зорилготой байсан: Орон нутгийн хөгжилд бичил уурхай эрхлэгчид хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй оролцогч талуудын хувь хэмжээ (Зорилгын үзүүлэлт I) Бичил уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийн ард иргэд, орон нутгийн засаг захиргаа болон томоохон уул уурхайн компаниудын төлөөлөгчдийн сөрөг хандлагын өөрчлөлт (Үр дүн 3.4, үзүүлэлт 3)