Төслийн талаарх товч танилцуулга:
Судалгааны үндсэн зорилго нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын хүрээнд тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж, эрсдэл, хязгаарлалтууд, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох явдал юм.
Төслийн үндсэн зорилготой уялдуулан зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх ажлын зорилго нь “Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлын судалгааны ажлын мэдээлэл цуглуулах, мэдээллийг зориулалтын програмд шивж оруулах ажлуудыг захиалагчийн мэргэжил, арга зүйн удирдлага, хяналт дор гүйцэтгэх” үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Захиалагч тал үндсэн зорилтуудыг хангахуйц хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн ба боловсруулагдсан хэрэглэгдэхүүнийг туршиж, сайжруулах саналыг дэвшүүлэн эцэслэсэн.
Захиалагч талын санал болгосон хоёр талбар дээр судалгааны арга зүй болон түүврийн аргачлалыг урьдчилан туршиж нэгдсэн аргачлал бэлтгэсэн.
Үндэсний хэмжээнд 2000 (+нөөц 200) өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийг судалгаанд хамруулах ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний хүний нөөцтэй судлаачдын багийг бүрдүүлж, сургаж бэлтгэсэн.
Үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулах ажлын төлөвлөгөө боловсруулж, бүрэн мэдээлэл бүхий чанартай судалгааг тогтсон хугацаанд цуглуулсан.
Цугларсан мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг дотооддоо болон захиалагч байгууллагаар хянуулж тухай бүрт нь засварлаж, мэдээлэл оруулах программд оруулахад бэлэн болгосон.
Мэдээллийг шивж, цэвэрлэн, алдаагүй нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан.
Цаасаар цугларсан бүх мэдээллийг захиалагч байгууллагын архивын стандарт шаардлагын дагуу архивлаж, нэгтгэн хүлээлгэн өгсөн.
Судалгааны бусад олдворууд, холбоо барих хаяг, координат, зочлолтын баримтуудыг мөн нэгтгэн хүлээлгэн өгсөн.
Мэдээлэл цуглуулалт болон мэдээлэл оруулалтын үйл явцыг багтаасан эхлэлтийн, явцын болон техникийн эцсийн санал боловсруулан захиалагч талд танилцуулан хүлээлгэн өгсөн.
Төслийн талаарх товч танилцуулга: Судалгааны үндсэн зорилго нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын хүрээнд тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж, эрсдэл, хязгаарлалтууд, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох явдал юм. Төслийн үндсэн зорилготой уялдуулан зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх ажлын зорилго нь “Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлын судалгааны ажлын мэдээлэл цуглуулах, мэдээллийг зориулалтын програмд шивж оруулах ажлуудыг захиалагчийн мэргэжил, арга зүйн удирдлага, хяналт дор гүйцэтгэх” үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.