2020 оны 03 сараас эхлэн 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд, IRIM судалгааны хүрээлэнгийн баг Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөмтгий болон тэсвэртэй байдлыг тодорхойлж, цаашид тус салбарт хэрэгжүүлэх төр болон иргэний нийгмийн байгууллагуудад чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах зорилготойгоор ажиллалаа. Тус суурь үнэлгээний хүрээнд дараах зорилтуудын хүрээнд гүйцэтгэв: Үүнд
Энэхүү судалгаа нь хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг тэмцэх бүх оролцогч талуудын хамруулсан Монгол улсад хэрэгжсэн анхны судалгаа юм.
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэрэнгүй дурдвал:
Тайлангийн орчуулгыг гүйцэтгэж, хоёр хэл дээр хүлээлгэн өгөв.
Эмзэг байдлыг тодорхойлох загвар” нь хүчирхийлэл, дарамт, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй, өртсөн иргэдийг тодорхойлох, хамгаалах, туслах, тэдгээр иргэдийн эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн интервенц боловсруулж, хэрэгжүүлэхэд чиглэсэн загвар юм. Тус загварт хувь хүний хүчин зүйлс, гэр бүлийн хүчин зүйлс, олон нийтийн хүчин зүйлс болон нийгмийн бүтцийн хүчин зүйлс зэрэг дөрвөн хэмжигдэхүүн дээр үндэслэн эрсдэлт хүчин зүйлс (эмзэг байдалд нөлөөлдөг) болон хамгаалах хүчин зүйлс (хор хөнөөлөөс зайлсхийх, даван туулах буюу хэвийн байдалдаа эргэн орох чадварыг сайжруулдаг)-ийг авч үздэг бөгөөд тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг мөн авч үздэг.
Baseline Assessment into the Causes, Dynamics, Vulnerability and | IOM Mongolia
Монгол Улс нь хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор үндэстэн дамнасан хүн худалдаалах гэмт хэргийн илгээгч үндсэн байршил орнуудын нэг. Дотоод болон олон улс дахь хүний наймааны хэв шинж, чиг хандлага жил бүр олноор илэрч байгаатай холбогдуулан МУЗГ болон олон улсын байгууллагууд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр онцгой анхаарал хандуулан хууль эрх зүйн орчинд холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн баримт, мэдээллийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан ямар иргэд, хаана илүү хүний наймаанд өртөх эрсдэлтэй байгааг тодорхойлж чадаагүйгээс хууль хяналтын байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлууд хүний наймаатай тэмцэх чиглэлээр бодитой үр дүн үзүүлж чадахгүй байна. Тус суурь судалгааны гол зорилго нь Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, динамик, хүний наймаанд өртөхөд хүргэж буй нийгмийн эмзэг болон тэсвэртэй байдлыг тодорхойлоход оршиж байна.