Төслийн талаарх товч танилцуулга:
Ус ариутгал, усны баталгаатай хадгалалт болон байгаль орчныг хамгаалахтай холбоотой сургууль, сурагчдын дотуур байр, цэцэрлэг, өрхийн өнөөгийн хандлага, дадал хэвшил, мэдлэгийг тандаж мэдэхийн зэрэгцээ усны эх үүсвэр дэх усны чанартай холбоотой гол үзүүлэлттэй холбоотой мэдээллийг цуглуулах замаар нөхцөл байдлын үнэлгээ хийхэд суурь судалгааны зорилго оршиж байгаа юм. Суурь судалгаагаар цуглуулсан мэдээллүүд нь мэдээлэл сурталчилгааны болон сургалтын модулийг боловсруулах зэрэг төслийн үйл ажиллагаанд чухал мэдээлэл болно.
Төслийн үндсэн үйлчилгээний танилцуулга:
Усан хангамжийн эх үүсвэр, түгээлт, хадгалалтын системийн (сургууль/цэцэрлэг, өрхийн түвшинд) мэдээлэл цуглуулахад зориулсан жижиг хэмжээний суурь үнэлгээний аргачлалыг боловсруулж, батлуулсан;
Анхан шатны мэдээлэл цуглуулахад ашиглах хэрэглэгдэхүүнийг (тоон болон чанарын бүрэлдэхүүн хэсгүүд) боловсруулсан.
Орон нутгийн удирдлагуудад суурь судалгааны арга зүйн сургалт орсон;
Налайх дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг суурь үнэлгээний арга зүй, асуулгад сургаж, урьдчилан шалгасан;
SPSS программ дээр мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн;
Мэдээллийн шинжилгээ, эцсийн тайланг монгол хэл дээр илгээсэн.