Төслийн талаарх товч танилцуулга:
ЩХА болон НҮБХАС, Люксембургийн засгийн газарын санхүүжилтээр, МУ-ын ЗГ-тай хамтран залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, тэдний дундах жендэрт суурилсан хүчирхийлэл, төлөвлөөгүй жирэмслэлт, ХДХВ/ДОХ-ын эрсдлийг бууруулах, тэднийг Монголын нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжил, ялангуяа эрчимжиж буй олдворлох үйлдвэрээс бий болж буй үр шимээр тэдний чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий ‘Залуучуудын хөгжлийн хөтөлбөр(2013-2016)’-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үйл ажиллагааг үнэлэхийн тулд төслийн эхэн үе шат дах нөхцөл байдлыг тодорхойлж, төсөл зорилтот үзүүлэлтдээ хүрч байгаа эсэхийг харуулах индикаторуудыг хэмжих хэрэглэгдэхүүн, аргуудыг тодорхойлон, төслийн хяналт шинжилгээ үнэлгээний тогтолцоо дох индикаторуудыг бэхжүүлэх шаардлага бий болсон юм. Мөн түүнчлэн төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд шаардлагатай мэдээллийн олонхи хэсэг нь судалгааны мэдээллээс бүрдэж байгаа юм.
НҮБХАС-ийн ажлын даалгаварт зааснаар, дараах зориултуудыг дэвшүүлж байна:
Төслийн ХШҮ-ний тогтолцоонд заагдсан суурь мэдээллийг цуглуулах;
Төслийг амжилттай хэрэгжсэн эсэхийг үнэлэхэд учирч болох эрсдлийг тодорхойлох;
Төслийн Хяналт шинжилгээ, Үнэлгээний тогтолцоонд өгөгдсөн зорилго, үр дагавар, үр дүнгийн түвшин дэх төлөвлөсөн зорилтотот үзүүлэлтүүдэд хүрэх боломжтой, бодитой эсэхийг баталгаажуулах ;
Одоогийн ашиглаж буй төслийн хянал шинжилгээ, үнэлгээний тогтолцоо ба хяналт шинжилгээ, үнэлгээний индикаторуудыг бэхжүүлэх тодорхой санал зөвлөмж, удирдамжаар хангах
Индикатор тус бүр дээр нэмэлтээр ашиглаж болох мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Судалгааны мэдээллийг асуумж, фокус бүлгийн ярилцлага, оролцогч талуудын ярилцлага, баримт бичгийн судалгаа, ажиглалт гэх мэт тоон ба чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан.
Судалгаанд оролцохоор сонгогдсон 10 гаруй залуучуудын бүлгээс асуумж болон фокус бүлгийн ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд чанарын аргаар мэдээлэл цуглуулахдаа картын арга, H-хүснэгтийн арга, ойлголтын зураглал гэх мэт оролцооны арга, техникүүдийг ашиглан мэдээллээ цуглуулсан нь онцлог давуу тал байлаа.
Оролцогч талуудаас ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд, оролцсон нийт 50 гаруй оролцогчдоор ‘Оролцогч талуудын шинжилгээ’-г хийлгэж хамтын ажиллагааг үнэлүүлсэн.
Судалгааны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, амьдрах ухааны чадвар, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудад чиглэсэн бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл цуглуулсан.
Судалгааны гол зорилтот бүлэг нь 15-34 насны залуучууд учраас залуучуудыг төлөөлж буй 10 гаруй бүлгээс судалгаанд оролцогчдыг сонгон авсан. Үүнд өсвөр насныхан, оюутан залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй, ажилтай, ажилгүй, сургууль засвардсан, малчин, уурхайчин, гэрээсээ хол амьдарч буй залуучууд, үндэсний цөөнх, ЛГБТ гэх мэт залуучуудын бүлгийг хамруулсан байна. Эдгээр залуучуудын бүлэг тус бүрийг хамруулан нийт 1600 асуумж, 60 фокус бүлгийн ярилцлагаар (480 судалгаанд оролцогч) мэдээлэл цуглуулсан байна.
Мөн түүнчлэн төслийн хүрээнд нийт 61 хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд, орон нутгийн оролцогч талуудаас ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан.
Судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад, олон тооны залуучуудын эмзэг болон зорилтот бүлгийг хамруулахаар төлөвлөсөн. Тиймээс мэдээлэл цуглуулалтыг төлөвлөсөн хугацаанд амжилттай гүйцэтгэхийн тулд тухайн сургууль, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, тэдний бүртгэл мэдээлэл дээр үндэслэн, зорилтот бүлгүүдийг олж, судалсан.
ЩХА болон НҮБХАС, Люксембургийн засгийн газарын санхүүжилтээр, МУ-ын ЗГ-тай хамтран залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, тэдний дундах жендэрт суурилсан хүчирхийлэл, төлөвлөөгүй жирэмслэлт, ХДХВ/ДОХ-ын эрсдлийг бууруулах, тэднийг Монголын нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжил, ялангуяа эрчимжиж буй олдворлох үйлдвэрээс бий болж буй үр шимээр тэдний чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий ‘Залуучуудын хөгжлийн хөтөлбөр(2013-2016)’-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үйл ажиллагааг үнэлэхийн тулд төслийн эхэн үе шат дах нөхцөл байдлыг тодорхойлж, төсөл зорилтот үзүүлэлтдээ хүрч байгаа эсэхийг харуулах индикаторуудыг хэмжих хэрэглэгдэхүүн, аргуудыг тодорхойлон, төслийн хяналт шинжилгээ үнэлгээний тогтолцоо дох индикаторуудыг бэхжүүлэх шаардлага бий болсон юм.