Төслийн талаарх товч танилцуулга:
2007 оны эхлэн Монгол Улсын Засгийн Газар Дэлхийн банк болон холбогдох уул уурхайн компаниудтай хамтран говийн бүсэд чиглэсэн Бүсийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд усны нөөцийн менежментийн асуудалд нэлээд чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа ба тухайлбал говийн усны нөөцийн одоо ба цаашдын нөөц, усны хэрэглээ, иргэдийн мэдлэг хандлага, оролцоонд чиглэсэн ажлууд нэлээдгүй хийгдэж байгаа.
ОУСК нь уул уурхайн компаниуд, орон нутгийн удирдлага, малчид иргэдтай хамтран ажиллах замаар Өмнөговь аймаг дахь талуудын усны талаарх мэдлэгийг дээшлүүлж, энэ асуудлаар нээлттэй ярилцах үүд хаалгыг нээж, усны нөөцийн менежментийн хүрээнд хамтран ажиллах боломжийг бий болгохоор зорьж байна.
2013 онд IRIM Судалгааны Хүрээлэн ОУСК-ийн хүсэлтээр Өмнөговь аймагт “Усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох судалгаа”-г зохион байгуулсан.
Уулзалт хэлэлцүүлгийн зорилго: Ус ба түүнийг тойрсон асуудлаар талуудад нэгдсэн ойлголт өгч, орон нутгийн усны менежмент дэх оролцоог бэхжүүлэх
Objectives:
2013 оны “Усны талаархи иргэдийн мэдлэг хандлагыг тодорхойлох” судалгааны үр дүнг танилцуулах (Танилцуулга 1)
2014 оны “Өмнөговийн уул уурхай ба усны менежмент” сэдэвт сургалт, дээрх судалгааны уялдаа холбоо, дараачийн үйл ажиллагаануудыг танилцуулж, оролцогчдын сэтгэгдлийг сонсох (Танилцуулга 2)
Орон нутгийн усны менежмент дэх оролцооны хэлбэрийг тодорхойлох хэлэлцүүлэг (Багийн хэлэлцүүлгүүд)
Уулзалт хэлэлцүүлгийн талаар үнэлгээ, санал авах
Өмнөговь аймгийн нийт 15 суманд уулзалт хэлэлцүүлэг явагдсан ба нэг уулзалтын оролцогчын тоо дунджаар 20 бөгөөд нийтдээ 300 гаруй малчид иргэд, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд, иргэний нийгэм ба уул уурхайн компанийн төлөөлөл хамрагдсан.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
15 хэлэлцүүлгийн хөтөлбөр, арга зүйг боловсруулсан.
Хэлэлцүүлгээр дамжуулан 2013 оны судалгааны үр дүнг танилцуулсан.
2013 оны судалгаа болон 2014 онд ОУСК-аас явуулсан усны талаархи сургалтын оролцогчдоос мэдлэг, хандлагын өөрчлөлтийг үнэлсэн.
Ус ба уул уурхайн талаарх шаардлагатай мэдлэг мэдээлэл болон мэдээлэл харилцаа холбооны сувгийн талаар оролцогчдын саналыг цуглуулсан.
Орон нутгийн усны менежмент дэх бүх талын оролцоог дээшлүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэн, хамтарсан төлөвлөгөө гаргасан.
2007 оны эхлэн Монгол Улсын Засгийн Газар Дэлхийн банк болон холбогдох уул уурхайн компаниудтай хамтран говийн бүсэд чиглэсэн Бүсийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд усны нөөцийн менежментийн асуудалд нэлээд чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа ба тухайлбал говийн усны нөөцийн одоо ба цаашдын нөөц, усны хэрэглээ, иргэдийн мэдлэг хандлага, оролцоонд чиглэсэн ажлууд нэлээдгүй хийгдэж байгаа.